Хvн бvхэн өөрийн гэсэн араншинтай. Шударга, зусарч, vнэнч, хуурамч, итгэмтгий, хулчгар, зоригтой, хахир, хэрцгий, гээд... Үүнээс Монголчууд бидэнд л тэр тусмаа Монгол эрчүүдэд байдаг гэмээр нэг араншин байдаг. Омголон, түрэмгий. Хаана ч хэний ч өмнө би Чингисийн Монгол гэж омогшдог. Хэн нэгэн дургүйг нь хүргэвэл шууд л эр бяраа гайхуулж хүчээ үзье гэсэн хандлага тэдэнд яалт ч үгүй байдаг. Магадгүй энэ бидний эх орны өргөн уудам тал нутагт хэн хаана ч дураараа амьдарч болох эрх чөлөөтэй холбоотой ч байж мэдэх.
Сүүлийн үед бараг өдөр болгон л тэнд хүчирхийлэл, энд гэмт хэрэг гарлаа гэх түгшүүртэй мэдээлэл сонсогдох хэдий ч хэсэг шуугиад л намжиж Монгол араншингаараа бүгдийг зохицуулах гэж хичээнэ. Харин бидний энэ бүхий л зүйлсийг монголчлох гэсэн зан, түрэмгий байдал гадны хүмүүст ямар харагддаг бол.
“Өнгөрсөн Бямба гарагт нэг хүнийг хоёр эрэгтэй зэрлэгээр зодож байгаа дүрс бичлэг Японы сошиал сүлжээнд тарж, хүмүүсийг цочроосон байна. Метроны Кэйхин Тохоку чиглэлийн Акабанэ өртөөнд болсон энэ явдал тухайн өдрийн оройн 7:20 цагт болж, цагдаа нар салгах гэж нэлээд асуудал болжээ. Энэ явдлаас болж метроны хөдөлгөөнд хэсэг хугацаанд саатал үүсжээ. Японы зарим хэвлэлүүд тэднийг Хятад хүмүүс байх гэж бичсэн ч дүрс бичлэгт бичигдсэн дуу хоолой нь тэднийг Монголчууд болохыг харуулж байна.
Үнэхээр дүрс бичлэгт Монголоор харааж, басаж доромжилсон өнгө аястай үг хэллэг хэрэглэж байх юм. Монголд ч бас энэ дүр зураг бараг өдөр бүр шахуу, аль нэг чиглэлийн автобусанд болдог үзэгдэл. Хэн нэгнийг үг хэлээр доромжилж, зодох үзэгдэл үргэлж л гардаг. Харин хэн ч үүнийг тоодоггүй. Дор бүрнээ болиоч, ичээч, буугаач, цагдаа дуудлаа гэхээс өөр зүйл хийдэггүй
. Үнэхээр цагдаа дуудаж хэргийг шийдвэрлэж байсан тохиолдол тун цөөхөн байх. Энэ л бидний дутагдал гэлтэй. Аливаа зүйлсийг эцсийн шатанд ортол нь тэвчдэг, хайхардаггүй. Энэ байдлаас болж өсвөр үеийн залуус гэмт хэрэг үйлдэж, хүн зодож танхайрч болдог гэсэн хандлагатай. Аливаа зүйлд хэт их сэтгэлийн хөдлөлөөр ханддаг болоод байх шиг.
Гадаадад амьдардаг Монголчуудын маань зарим нь тэр улсынхаа хууль дvрмийг vл ойшоодгоос нэгнийх нь тарьсан хэрэг өрөөл бусдад нь тусч нэрмээс болдог.
Тухайлбал өнгөрсөн жил Солонгос улсад согтуу монгол эмэгтэй клубын ажилчдыг элдвээр доромжилж, уйлж, хашхичиж байсан бичлэг тарсан. Энэ үйлдлээс монгол эмэгтэйчүүд архичин, хөнгөн хийсвэр гэх ойлголтыг төрүүлсэн. Мөн Сєvлийн Тvндэмvний гудамжны жижигхэн мухлагийн худалдагчид орой болохоор монголчуудад сєжvгээ зарахаас татгалздаг. Монголчуудын танхайрал, балмад үйлдлээс айх болсон гэнэ.
Энэ мэт хэн нэгэн хүний хийсэн үйлдлээс болж олон улсын монголчуудыг харах өнцөг улам л сөрөг болж, гэмгүй олон хүмүүс энэ үйлдлийн золиос болдог. Дээрх үйл явдалд юу болсныг мэдэхгүй ч монгол хүн гэдэг нь батлагдвал Монголчууд харгис хэрцгий, бүдүүлэг ойлголт Японд болоод Дэлхий дахинд хүрэх нь ойлгомжтой. Саяхан Монголчууд төдийгүй Япончуудын хүндлэлийг хүлээсэн Харумафүжи аваргын хийсэн үйлдэл мартагдаж амжаагүй байхад Монгол хүн хэн нэгнийг зодож танхайрлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлж байгаа нь үнэхээр бидний ёс зүй доголдолтой мэт сэтгэгдэл тэдэнд төрүүлж байгаа. Тиймээс Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ, сенсацитай сэдвийн нэг нь Монголчуудын ёс зүйн тухай бичих нь ч ойлгомжтой боллоо.
Монголчууд нэр хугарахаар яс хугар хэмээн нэр хүнддээ ихээхэн ач холбогдол өгдөг. Гэтэл энэ их нэр хүндээ хайрласан байдал нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулахад алга болдог Монгол араншинг яах вэ?
Сэтгэгдэл бичих