VTV телевизээс зохион байгуулдаг “Мастер тогооч” шоу нэвтрүүлэг энэ жил “Авьяастны эрэлд” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд 20 өөр салбарын хоол хийх авьяас чадвартай өөрийгөө сорих хүсэл эрмэлзэлтэй залуус оролцож байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр 4-р шат эхэлж байна. Энэ шатны даалгавар болох нэвтрүүлгийн багийн зүгээс хүн бүрт ижил хэмжээтэй мөнгө өгнө. Өөрсдөө меню зохиож (меню-д дессерт орохгүй) түүндээ хийх хоолныхоо материал, хүнсийг өгсөн мөнгөндөө тааруулж дараах 3 курс хоол гаргана.
1. Хүйтэн эсвэл халуун зууш
2. Загас эсвэл шөл
3. Үндсэн хоол тус тус хийж гүйцэтгэнэ. Харин өнөөдөр шүүгчид эдгээр хоолыг хийж, тусгай дугараа бэлтгэн хүргэж байна.
Нэвтрүүлгийг долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригт 21:30 минутаас хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл бичих