VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх олон асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо АНУ-д бүртгэлтэй Steppe компанийн үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаатай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.
Д.Жаргалсайхан: Steppe компаниа танилцуулаач?
Б.Гэрэлмаа: Америк найзтайгаа хамтраад “Steppe” компанийг байгуулсан. Хамгийн анх шинээр бий болж байгаа зах зээлүүдэд судалгаа стратегийн зөвлөгөө өгье гэдэг үүднээс энэ компаниа нээсэн. “Steppe” гэж яагаад нэрлэсэн вэ гэхээр тал нутаг гэсэн утгатай үг. Тал нутагт бол юм болгон харагддаг гэхдээ тэр бол амьдрахад тийм амархан газар биш шүү дээ.
Д.Жаргалсайхан: Монголд энэ чиглэлээр юу хийе гэж бодож байгаа вэ?
Б.Гэрэлмаа: Манай үндсэн үйл ажиллагаа маань болохоор энгийн компаниудаас арай өөр энгийн компаниуд болохоор инженерийн шийдэл статистик дээр тулгуурласан хамгийн эцсийн бүтээгдэхүүн нь бол тайлан байдаг. Манайх бол хэрэгтэй гэж үзэх юм бол ажиллаж байгаа загвар моделийг нь гаргаж өгдөг системийг нь зааж өгч шийдэл процессийн хэлж өгдөг. Мөн бусад компаниас ялгардаг нэг зүйл нь нийлмэл шинжтэй инновацитай. 2015 онд үүсгэн байгуулагдсан. Америкийн зах зээл бол асар том зах зээл. Энэ зах зээлд гарч ирнэ гэдэг бас хэцүү.
Д.Жаргалсайхан: Блокчейн гэж технологи яагаад чухал вэ гэдгийг ярьж өгөөч?
Б.Гэрэлмаа: Яалтачгүй технологийн компани болохоор технологийн инновациудаа мэдэж байх ёстой. Түүнийгээ хөгжиж байгаа эдийн засгуудад буулгахад хэцүү Монголд эхний шатан дээрээ явж байгаа. Блокчейн технологи яагаад чухал вэ гэхээр Монголд интернет хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан шиг блокчейн дараагийн хувьсгал нь болоод ороод ирлээ. Тайлбарлахад бол хоёр үндсэн санаа нэгтгэсэн ойлголт. Эхнийх нь тархалттай бүртгэлийн систем. Нэг газар төвлөрсөн зүйлийг хакердах ч юмуу тэр дотор байгаа мэдээллийг өөрчлөх боломж нь хамгийн ойрхон. Нэг газар байгаа бүх мэдээлэл рүү нь ороход л боломж нь байна. Тэрийг дэлхийд даяар тархаачихаар үнэнийг хүн өөртөө аваад үлдчихсэн учраас тэр болгоныг өөрчилж хакердана гэх юм бол илүү хурдан компьютер байж байж хакердана гэсэн үг.
Д.Жаргалсайхан: Энэ нь амьдралд прагтик талаас ямар хэрэгтэй вэ?
Б.Гэрэлмаа: Анх үүссэн санаа нь технологи гэдэг маань философиос гарч байна. Хоёр хүн нийгмийн харилцаанд ороход гуравдагч хүн зохицуулдаг ийм зүйлд зөндөө удчихсан байна. Тэрийг алга болгоё. Хоёр хүн хоорондоо шууд харилцдаг болъё. Блокчейн гэдэг бол тархалттай бүртгэлийн систем, дэд бүтэц учраас ингэж шууд харилцаж цаг хугацааг хэмнэж буй технологи.
Д.Жаргалсайхан: Үүнийг нийгэмд хэрэгтэй хэрэгцээнийхэн талаас авч үзвэл, сонгууль явууллаа гэж бодоход энэ дээр яаж ашиглах вэ?
Б.Гэрэлмаа: Ийм жишээ улс оронд хэрэгжээд эхэлчихсэн байна. Эстони гэхэд 1996 оноос хойш цахим засаглалд шилжээд орчихсон. Гэхдээ замдаа хакердуулсан. Яагаад гэхлээр бүгдээрээ төвлөрсөн нэг дата системтэй байсан учраас. Яах билээ улсаараа хакердууллаа гээд байж байтал 2008 оноос блокчэйн технологи гараад ирэнгүүт энэ замаар л явах ёстой юм байна ийм байдлаар явбал болох юм байна гэдэг алсын хараа нь ерөнхийлөгчөөс нь гараад бүхлээрээ блокчейн ашиглаж байна.
Д.Жаргалсайхан: Монгол шиг оронд блокчейн хөгжлийн асар том боломж өгч байна. Үүнийг ашиглахын тулд яах ёстой вэ?
Б.Гэрэлмаа: Манай компани ийм технологийг аваад эдийн засгаа сайжруулаад сонгуулийн зардлаа танаад хэрэгтэй юманд зарцуулах боломж нь байна. Монгол улсыг блокчейн гэдэг технологийг ашиглаад цаашдаа хаашаа явах санааг технологийн урт дунд богино хугацаанд гаргаад ирчихсэн байна гэхдээ олон нийтэд гаргаж үзүүлээгүй байна. Хэрвээ бид нар энэ технологийг ашиглая хэрэгжүүлье гэж байгаа бол боловсролын системд нь оруулаад, төрөлжүүлсэн сургалтыг явуулж чадах юм бол хаанаас ч гэсэн энэ ажлыг хийгээд хөгжүүлээд явах боломжтой.
Сэтгэгдэл бичих