Үндэсний статистикийн хорооноос 11 сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4251 (16.8%)-ээр өссөн байна. Гэмт хэргийн өсөлтөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3765 (30.2%), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 905 (11.2%), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 196 (54.6%)-гаар өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сард 3612 болж, өмнөх оны мөн үеэс 1127 (45.4%)-гоор өсөж, өмнөх сараас 140 (4.0%)-өөр өссөн нь гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл бичих