Нийтлэл 12 сарын 12, 2017

Ай Ёо Доктор: Дархлаагаа хэрхэн хамгаалах вэ?

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүний биеийг хамгаалдаг дархлааны эс түүнийг хэрхэн хамгаалах талаарх Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.

Сэрээ булчирхай (англиар thymus, оросоор тимус) нь цээжний хөндийн дээд хэсэгт, 2 уушгины дунд цагаан мөгөөрсөн хоолойн урд байрлах пирамид хэлбэртэй булчирхай юм. Дархлааны төвийн эрхтэн болох сэрээ булчирхайнаас  дархлааны бүх эсүүд үүсдэг.

Дархлал бол биеийг эрүүл байлгах нөхцөл бүрдүүлэн, гадаад болон дотоод “дайснаас” хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Хүнд өвчин үүсгэдэг бичил биетүүд нь хүний биед өөр өөр газраар нэвтрэн орж өөр өөр механизмаар өвчлөл үүсгэснээс тэдгээрийн өвөрмөц онцлог шинж тэмдгүүд илэрдэг. Бичил биетэн хүний биед нэвтэрснээс хэдхэн минутаас цагийн дотор хүний өвөрмөц бус дархлааны хариу урвал тэдгээр бичил биетүүдтэй тэмцэж эхэлдэг. 

Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг.

Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ.

Дархлааны системийг хэвийн байлгахад хэд хэдэн зүйл чухал нөлөөтэй. Үүнд тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол уг хүний боловсролын хэмжээ туйлын чухал. Дархлалын системийг хэвийн байлгахад:

  • Өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.
  • Оюун санаагаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж эсийн явцыг хэвийн болгодог.
  • Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
  • Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм.
  • Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.
  • Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Сүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй  холбоотой.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-02-23

    Гаморит өвчний талаар нэвтрүүлэг хийнэ үү

arrow icon