VTV телевизээс зохион байгуулдаг “Мастер тогооч” шоу нэвтрүүлэг энэ жил “Авьяастны эрэлд” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд 20 өөр салбарын хоол хийх авьяас чадвартай өөрийгөө сорих хүсэл эрмэлзэлтэй залуус оролцож байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр финалын шатны эхний дугаар хүрч байна. Энэ шатанд үлдсэн гурван оролцогч тойргоор өрсөлдөх ба шүүгчдийн бэлтгэсэн материалаар "Шинэ жил" сэдэвтэй хоол хийж өөрсдийн ур чадвараа гарган амт чанартай хоол хийж өрсөлдөж байна.
Нэвтрүүлгийг долоо хоногийн Мягмар, Пүрэв гаригт 21:30 минутаас хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл бичих