УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн фэйсбүүкээр дамжуулан цацсан бичлэг, ярьсан зүйл өнгөрсөн амралтын өдрүүдэд олны анхааралд өртсөн. Тэрбээр 16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй, чинээлэг, нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн тухай ноцтой зүйл ярьсан юм.
Уг бичлэгт Г.Номуундарь “Бүх нотлох баримт нь байгаа. Шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд нээлттэй болно. Өөрийнх нь болон дүүгийнх нь ууж байсан зүйлд хүчтэй үйлчилгээтэй бодис хийж мансууруулж байгаад хүчирхийлсэн. Шүүх хуралд хүчингийн болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авилга өгөхийг завдсан, хэрэг нуун дарагдуулсан гээд 100 гаруй өсвөр насныхан холбогдсон. Гэтэл ийм эзэн холбогдогчтой хэргийн шүүх хурал байхгүй гэсэн мэдээллийн ШЕГ-аас өгсөн.
Харин цагдаагийн ерөнхий гадраас энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт Номуундарь охинтой холбоотой хэргийн мэдээлэл манай байгууллагад ирсэн. Энэ асуудал хяналт шалгалтын шатандаа явж буй учир эрүүгийн хэрэг үүсээгүй. Тиймээс мэдээллийг нарийвчлан өгөх боломжгүй
Цагдаагийн байгууллага энэ асуудалд холбогдох шалгалтыг явуулж эхэлсэн. Мэдээлэл гарснаас хойш шалгалтын ажлыг эхлүүлсэн. Амралтын өдөр ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхээр хүлээцтэй хандах хэрэгтэй. Хэргийн явцын талаа дэлгэрэнгүй мэдээлэл их шаардаж байна. Энэ нь боломжгүй. Хэрэг бүртгэл, шалгалтын ажил тодорхой хугацаа шаарддаг. Аливаа асуудлын хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагааг тухай бүрд нь дэлгэх боломжгүй, хуулиар хориотой.
Эрүүгийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажлыг явуулж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж дуустал хүний нэр хүндэд халдахгүй байхыг олон нийтийн сүлжээ ашиглаж буй хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн анхаарах хэрэгтэй
. Янз бүрийн сэжиг таамаг дэвшүүлж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг анхааруулж байна.
Асуудлыг шалгаж дуусаад прокурорт танилцуулсны дараа зөвшөөрсөн хэмжээгээр нийтэд ил болгох асуудал яригддаг. Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцтай холбоотой зүйлс яригдах учраас хуулийн хүрээнд мэдээ, мэдээлэл бэлтгэхийг хэвлэл мэдээллийнхнээсээ хүсэж байна.
Хэвлэл мэдээллээс гадна нийгмийн сүлжээгээр хүмүүс бас мэдээлэл оруулж, түгээж байна. Одоогийн байдлаар нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээлэлд гомдол ирээгүй байна. Хэрэв гомдол ирээд тэр нь батлагдах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэлээ.
Сэтгэгдэл бичих