VTV HD телевизийн нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.
Д.Жаргалсайхан: Монголын Эмнести Интернэшнл байгууллага хэзээ байгуулагдсан вэ? Монгол улстай яаж холбогдсон энэ тухай танилцуулж өгөөч?
Б.Алтантуяа: Эмнести Интернэшнл байгууллага Олон Улсын хүний эрхийг хамгаалагч хөдөлгөөөн байгаа. Анх 1994 онд байгуулагдсан. Байгуулагдсан түүх нь гэх юм бол багш нарын ажил хаялтын дараахан Монгол Улсад хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр сургалт хийгээд тэр сургалтанд нь багш нар оролцож хүний эрхийн боловсролыг яаж түгээн дэлгэрүүлэх асуудлаар оролцсон. Энэ багш нарын дундаас энэ байгууллагыг байгуулах юмсан Монголд энэ хөдөлгөөнийг байгуулах юмсан гэсэн санаачлагууд гарч байсан. Ардчиллын давалгаа явж байх үед хэсэг оюутнууд Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг ярьж байсан. Энэ үед оюутнууд бас энэ байгууллагыг Монголд байгуулъя гээд хэсэг хөдөлгөөн явж байсан. Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа хуульч өмгөөлөгчид энэ байгууллагыг байгуулах юмсан гээд мөн эмч нар гээд олон мэргэжлийн хүмүүс нэгдээд Эмнести Интернэшнл байгууллагыг анх байгуулж байсан.
Д.Жаргалсайхан: Анх энэ хөдөлгөөн яаж бий болсон вэ?
Б.Алтантуяа: Энэ хөдөлгөөн нь Португаль улсад хоёр оюутныг эрх чөлөөнийхөө төлөө хундага өргөсний төлөө баривчилж хориод шоронд хийгээд мартчихсан байсан үүнийг хорих ангиар явж байсан сэтгүүлч хуулийн мэргэжилтэн очиж уулзаад тэдний түүхийг сонсоод хэн ч үг хэлснийхээ төлөө баривчлагдаж хоригдох ёсгүй гэсэн үүднээс энэ хөдөлгөөнийг 1960-аад оны үеэс зохион байгуулсан.
Д.Жаргалсайхан: Анх цаазаар авах ялыг зогсооё гэдэг саналыг хаанаас эхэлсэн яаж хууль зүйн үндэслэлтэй болсон энэ талаар?
Б.Алтантуяа: Цаазаар авах ял хүн төрөлхтний хамгийн эртний ял гүйцэтгэлийн хэлбэр байгаа. Яг үүссэн шигээ энэ ялыг халах нь зүйтэй гэсэн хөдөлгөөн 100 гаруй жилийн түүхтэй. Өөрөөр хэлбэл Европт маш олон дайн байлдаан омог хоорондын мөргөлдөөн болдог байсан энэ бүхнээс залхсан ард түмэн цаазаар авах ялыг халах нь зүйтэй үүнийг улс төрийн эрх мэдэлтний зэвсэг болгож болохгүй гэсэн үүднээс энэ хөдөлгөөн үүссэн. Энэ ялыг сонсоод үзэхээр улс төрийн зорилгоор хүчирхийллийн арга хэрэгсэл болгож хэрэглэдэг байсан учир энэ ялыг халах нь зүйтэй гэдэгт нэгдэж дуу хоолойгоо нэгтгэн хүргэсэн. Өнгөрсөн онд Монгол Улс цаазаар авах ялыг халснаар цаазын ялгүй 105 дахь орон болсон.Одоогоор 140-150 гаруй улс орон цаазаар авах ялыг хэрэглэдэггүй.
Д.Жаргалсайхан: Монголд хичнээн хүнийг цаазаар авч байсан тоо баримт байдаг уу түүнийг яг ямар журмаар цаазалж байсан вэ?
Б.Алтантуяа: Эмнести Интернэшнл байгууллага, Хүний эрхийн үндэсний зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн судалгааны төв гээд олон байгууллагуудтай хамтарч 2005 онд судалгаа хийж байсан. Судалгаагаар жилд дунджаар 20 гаруй хүнийг цаазалдаг юм байна. 1965-2005 он хүртэлх 5 жилд 806 хүнийг цаазаар авсан гэсэн судалгаа байгаа. Мөн энэ судалгааны явцад гэмгүй хүнийг цаазалж байсан тохиолдлууд гарч байсан. Цаазаар авах ялын гэмгүй хүн эдлэх эрсдэл бий болж байсан учир цаазаар авах ялыг халах үндэслэл бас бий болж байсан.
Д.Жаргалсайхан: Монголд цаазаар авах ял нь ямар журмаар явж ирсэн вэ?
Б.Алтантуяа: Монголд цаазаар авар ялын гүйцэтгэлийг төрийн нууцад хамруулдаг. Яаж гүйцэтгэхээ нууцалдаг. Гэхдээ ном зохиол энэ чиглэлээр ажиллаж байсан хүмүүсийн яриагаар бол буудан алж хороодог гэсэн яриа байдаг.
Сэтгэгдэл бичих