Нийтлэл 12 сарын 20, 2017

Монгол банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарим гишүүд дэмжихгүй байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан “Монголбанк баталсан актаа ямар ч субьектээр хянуулахгүй боломж, нөхцөл рүү явж байна. Шүүх ч тэр, Хууль зүй, дотоод хэргийн яам ч мөн адил. Нийтээр дагаж мөрдөх болон тусгайлсан субьектийн эрхийг хөндсөн тохиолдолд эдний актыг хэн ч хүчингүй болгох нөхцөл бүрдэх гээд байна” хэмээгээд энэ зохицуулалтын үндэслэлийн талаар лавлав.

Монгол банкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат хариулахдаа, Төв банкнаас захиргааны хэм хэмжээ тогтоосон эрхийг актыг гаргадаг. Өнөөдрийн нөхцөлд энэ төрлийн зарим акт Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэхээр хянагдаж байна. Төв банкнаас гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоож буй нийтлэг акт гаргасныг салбарын яам буюу Засгийн газар нь хянаж байгаа нь Төв банкны бие даасан, хараат бус байдал алдагдаад байгаагийн нэг хэлбэр гэдэг зөвлөмжийг ОУВС-аас өгсөн. Энэ зөвлөмжид үндэслэн төслийг боловсруулсан хэмээн тайлбарлав. Хэлэлцэж буй төслийг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар илэрхийллээ.

Ш.Раднаасэд: Монгол банкийг хэн хянах вэ?. Монгол банк баталсан актаа ямар ч субъектээр хянуулахгүй явж байна. Шүүгч, хууль зүй дотоод хэргийн яам ч хянаж чадахгүй. Нийтээр дагаж мөрдсөн субъктийн эрхийн актыг хэн ч хүчингүй болгох нөхцөл рүү явчих гээд байна. Үүний оруулсан санаа нь юу вэ ямар зохицуулалтаар энэ заалтыг оруулж ирсэн нь тодорхойгүй байна.

Ц.Нямдорж: Монголд 2 байгууллага ерөөсөө болж өгөхгүй байна. Монгол банк, тусгай алба тагнуулын ерөнхий газар олон жил дураараа авирлаж байна. Нэг нь мөнгөний санд дураараа авирладаг. Үүнийг голдрилд нь оруулж хууль журмаараа явдаг тийм шийдвэр гаргахгүй бол болохгүй байна. Хэт хаалттай байхаас ангижирч хамтын шийдвэр гаргадаг. Шийдвэр нь тодорхой түүнд хяналт тавьдаг. Банк явсаар байгаад төрийн дээр ард түмний дээр гарчихлаа. Маш өндөр хүүгээр улсын төсвийг бууруулдаг ийм зарчим руу яваад байна. Монголын эдийн засгийн замбараагүй байдал явж явж Монгол банк, арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой байдаг шүү дээ.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: parlament.mn 

Сэтгэгдэл бичих

arrow icon