Нийтлэл 12 сарын 21, 2017

Г.Номуундарийн бичлэгт дурдагдсан ''Алтан Жолоо'' группийн өв залгамжлагч өөрийн хүсэлтээр хар тамхины шинжилгээ өгчээ

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн видео бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж шуугиан дэгдээсэн. Тэрээр энэхүү бичлэгтээ томхон групууд ба тэдний хүүхдүүдийн талаар нэр устай дурдаж, хар тамхи хэрэглэдэг, охидтой зүй бусаар харьцдаг талаар мэдээлсэн. Түүний ярианд дурдагдсан хүүхдүүдийн нэг болох “Алтан жолоо” группын ерөнхийлөгч В.Энхбаатарын хүү  өөрийн Фэйсбүүк хуудастаа сургуулийнхаа дүрмийн дагуу хар тамхины шинжилгээ өгч, хэрэглэдэггүй буюу сөрөг үр дүнтэй гарсан баримтыг зургаар оруулжээ. Э.Энх-Очирын хувьд АНУ-д цэргийн академид сурдаг аж. Тэрээр шинжилгээ өгсөн баримтын хамт дараах тайлбарыг оруулжээ.

 "Би хар тамхи хэрэглэдэггүй!"

''Гэр орон эх нутгаасаа хол суралцаж байгаа миний хувьд хийж чадах зүйл бол өөрийн хүсэлтээр дараах шинжилгээг сургууль дээрээ өглөө. Ээ шинжилгээ нь тухайн сонсогчид олон төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлэх зорилготой хийгддэг, манай сургуулиас тавьдаг ердийн нэг шаардлага юм. Хэрвээ шинжилгээ муу гарвал сургуулиас хөөдөг. Манай сургууль сурагчиддаа бие бялдрын хувьд эрүүл байх төдийгүй ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг. Үүнээс өөр олон үгээр яахав дээ''. 

Мөн дээрх шинжилгээний өмнө оруулсан тэмдэглэлдээ

“Номуундарийн лайвтай холбоотой буруу зөрүү мэдээлэл цацагдаж байна, тэр дундаа миний нэр энэ асуудалд дурдагдаж байгааг үзлээ. Би АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байна. Эхлээд хэдэн хүүхдүүдийг буруутгаж байснаа одоо бүр Номуундарийг гутаах мэдээллүүд гарсан байх юм. Номуундарь болон нэр холбогдсон хүүхдүүдийн талаар гутаан доромжлох мэдээллүүд сошиалаар цацаад эхэлсэн нь надад харамсалтай байна.

Сошиал ертөнц гэдэг бол сайн хүнийг муу болгож, муу хүнийг сайн болгож харагдуулж чаддаг юм байна. Миний мэдэхээр Номуундарь болон манай найзууд гадуур яригдаж байгаа шиг муу хүүхдүүд биш, мөн ийм зүйл хийхгүй. Миний мэдэхээр ийм зүйл болоогүй. Хийх нь байтугай хэлж ч чадахгүй зүйлийг бидэнд тулгах юм.

Номуундарийн ярианд яригдаагүй зүйлийг ярьсан болгож, олон хүүхдүүдийг сошиалаар гүтгээд л байх юм. Хамгийн гол нь энэ мэдээллийг үзэж байгаа аав ээждээ санаа зовж байна. Хүүдээ итгээрэй, ямар хүү төрүүлж өсгөснөө та хоёр минь дэндүү сайн мэдэж байгаа, хүү нь ийм зүйл огт хийгээгүй шүү. Мөн найзууддаа хэлэхэд хатуужилтай байгаарай. Үнэн олдоно гэж найз нь итгэж байна” гэжээ.                         

 

 

Сэтгэгдэл бичих

    • МАН-ЫН ГИШҮҮН
    • 2017-12-22

    ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ХЭРЭГЛЭСЭН МАНСУУРУУЛАХ БОДИС ОДОО ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨД ИЛРЭХ ҮҮ ?!!! НО - ТОЙ !!!! МӨНГӨТЭЙ АЙЛЫН ХҮҮ БАЙНА ДАА !!!!

arrow icon