УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуульд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан
юм.
Баруун бүсийн эрчим хүчний системийн ОХУ-аас импортолж буй эрчим хүчний тариф 1 кВт.ц нь 116 төгрөг, БНХАУ-аас импортолж буй нь 240 төгрөг
, нийт өртөг нь 199 төгрөг болж байгаа аж. Харин хэрэглэгчдэд борлуулахдаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 102.3 төгрөг буюу 96.7 төгрөгийн алдагдалтай борлуулдаг байна. Импортын цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхгүй бол цаашид илүү их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл үүссэн байна. 2005, 2011, 2016 онуудад баруун бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн шийдвэрүүдийг Улсын Их Хурал гаргаж байжээ. Хамгийн сүүлд 2016 онд гаргасан шийдвэртээ 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байдаг бөгөөд үргэлжлүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөөлүүлэхээр төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Баделхан нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Цаашдаа Монгол улс нүүрс, нарны энергийн асар их нөөцтэй учраас эдгээр нөөцийг ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Гол мөрөн ихтэй газраа усан цахилгаан станцын асуудлыг дэмжих ёстой. Ийм өндөр их нөөцтэй хэрнээ гаднаас цахилгаан авах асуудлыг анхаарч багасгах шаардлагатай. Баруун бүсийн хувьд аль байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Төрийн бодлогоор цахилгаан үйлдвэрлэж экспортлох, асар их валют орж ирэх боломж байдгийг цаашид анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Шивээ-Овоогийн цахилгаан станц бол маш өндөр хүчин чадлын тухай яригдаж байгаа. Ийм өндөр хэмжээний эх үүсвэр бий болоод цаашдаа БНХАУ-ын эрчим хүчний системтэй шууд холбогдоод явах юм бол цаашдаа Өмнөговьд нар салхины хүчийг энэ эх үүсвэртэй холбон хөгжүүлэх боломж бүрдэнэ. БНХАУ-тай эрчим хүч экспортлох асуудал шийдэгдвэл нар салхины эрчим хүчийг хослуулан экспортлох боломж бүрдэнэ
.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Баруун аймаг ОХУ-аас эрчим хүч аваад удаж байгаа. Жил бүр гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөгдөж байгаа. Маш өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэж байгаа. Социализмийн үеэс л олон жил судлагдсан Ховд гол дээр барих усан цахилгаан станц барих төслийг дэмжиж байгаа. Мөн Туркын ZTM гэж компани Ховд гол дээр 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцийг концессын гэрээгээр барихаар төсөл гарсан. ТЭЗҮ нь Засгийн газар дээр зөвшөөрөгдсөн байгаа ч хоёул хэрэгжихгүй байгаа. Ховд гол бол түргэн урсгалтай Алтай Таван Богдоос эх авч байгаа гол учраас хэдэн ч цахилгаан станц барих боломжтой. 90 Мегаватт гэдэг бол дотоодын эх үүсвэрээ хангаад экспортлох боломж бүхий хүчин чадал. Яагаад энэ олон жил явсан төсөл ажил болохгүй байна вэ?
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ өсөх тооцоо гарсан. Яагаад удааширсныг мэдэхгүй байна. Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэн, Тавалдай гэсэн хоёр газарт усан цахилгаан станцын асуудал яригддаг. Ажил авснаас хойш энэ хоёр станцын ажлыг маш яаралтай эхлүүлье гэсэн зорилттой байна. Энэ хоёр станц баригдвал Монгол улс эрчим хүчний бие даасан системтэй болоход хамгийн том үүрэг гүйцэтгэх юм. Хуучин хийгдсэн ТЭЗҮ болон эх үүсвэртэй холбогдолтой асуудлыг бид гадны санхүүжүүлж болох байгууллагуудад тавиад үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байгаа.
Manaihan iim yumaa demjihiin orond how jiw gewel duuren setgegdel shu dee taltsaad l ogshij ireedl margana setgegdlee bichij demjeerei zaluusaa mongol uls hugjih boltugai
Iim gaigui tusul ch hol yawj bolohgui ldee nuguuduuld ashiggui bolchihno...ter gazriin tosnii asuudal ch hol yawahgui daragdana doo
2020 on hurtel chadaj bga deere tatwar awahgui baydaa
2020 on hurtel chadaj bga deere tatwar awahgui baydaa