Нийтлэл 12 сарын 24, 2017

Тандалт судалгаа: Монгол улсад ямар засаглал илүүтэй тохирох вэ?

МЕС судалгааны байгууллагаас тогтмол хийдэг ээлжит улс төрийн барометрийн дүн гарчээ.

Энэхүү судалгааг МЭК ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатарт оршин суудаг сонгуулийн насны 760 иргэнээс 2017 оны 12-р сарын 14-15-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж цуглуулсан болно. 

Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж буйтай холбогдуулан дараах 3 асуултаар иргэдийн байр суурийг тодруулсан.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг болсон уу? гэж асуухад судалгаанд оролцогчдын 53% нь тийм, 18% нь үгүй, 29% нь хариулж мэдэхгүй байна гэжээ. 

Уг судалгаанд оролцсон иргэдийн 67% нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэж үзжээ

Монгол улсад ямар засаглал илүүтэй тохирох вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 38% нь Ерөнхийлөгчийн засаглал, 37% нь Парламентын засаглал, 14% нь сонгодог Парламентын засаглал тохиромжтой гэж хариулжээ

 

Улс төрийн хоёр гол хүчний улс төрийн үйл ажиллагаанд өгөх дүгнэлтийн хувьд сөрөг хүчинд өгөх иргэдийн үнэлгээ өмнөх сартай харьцуулахад 0.3 пунктээр буурсан бол, эрх баригч хүчин буюу МАН-д өгөх иргэдийн үнэлгээ өмнөх сартай харьцуулахад 0.1 пунктээр буурсан нь харагдаж байна. 

Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл улам бүр буурсаар 51 хувьд хүрчээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь Ардчилсан намыг дэмжиж байна гэсэн бол 17 хувь нь МАН-ыг дэмжиж байна гэжээ. Гуравдагч хүчин болох МАХН-ын дэмжигчдийн хувь сүүлийн 5 сарын туршид тогтмол 7 байна

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн рейтингийг харвал Ерөнхийлөгч Х.Баттулгын рэйтинг хамгийн өндөр хэвээр байна. Харин МАХН-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Жавхлан нарын рэйтинг бага зэрэг унасан дүр зураг харагдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын рэйтинг сүүлийн хоёр сард тогтвортой байна. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon