Нийтлэл 12 сарын 27, 2017

Онцгой байдлын ерөнхий газраас хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, говийн аймгийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарсан байна. Гэвч энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Сурагчдын амралт, баярын амралтын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихсэж байгаа тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг ОБЕГ-оос сэрэмжлүүллээ.

Шинэ жилийн баярын үеэр иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг хэрэглэх нь ихэсдэг. Гэвч буудуулах хэрэгслийг ашиглаж мэдэхгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг тул хэрэглэхгүй байх, мөн баталгаатай аж ахуйн нэгж байгууллагаас чанартай хүнс хэрэглэхийг зөвлөлөө. Баярын өдрүүдээр онцгой байдлын алба, авто тээврийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллах юм байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon