Нийтлэл 12 сарын 28, 2017

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг сунгалаа

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох захирамжийн хугацааг сунгалаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөний 2020 он хүртэл зогсоох шийдвэрийг гаргажээ.

Нийслэлд суурьшиж буй хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас Нийслэлийн Засаг дарга С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан.

Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд энэ саналыг өнөөдрийн хуралдаанаар дэмжлээ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсоох юм.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.

 

Сэтгэгдэл бичих

    • Буруу бүхнийг эсэргүүцэгч
    • 2018-07-27

    Ард иргэдийг ингэж хуурч доромжилж болохгүй ш дээ.

    • Буруу бүхнийг эсэргүүцэгч
    • 2018-07-27

    Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөнд халдсан, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр байна. Сонгуулийн хугацаа хүртэл сунгажээ. Арай ч дээ. Улаанбаатар хотод түр оршин суугчид сонгууль өгөх гээд хөдөө орон нутаг руу ажлаа таслан байж, зардал гарган явах уу???? Хэн үнэ төлбөргүй машинаар зөөх гээд байна?????........ Ингэж Монголын ард иргэдийг доромжилж болмооргүй санагдаж байна. Улаанбаатар хотын тулгамдаж буй дээрх асуудлыг эгэл жирийн иргэд, ард түмэн бий болгоогүй шүү. Эрх ямбаа хэтрүүлэн хэрэглэж, идэж ууж ханадаггүй, улс орон, ард иргэдээ боддоггүй, амиа бодсон арчаагүй, 'тэнэг'-үүдийн гайгаас болж байгаа юм.

arrow icon