Нийтлэл 01 сарын 09, 2018

Эх оронч үзэл гэж юу вэ?

Найз маань "Монголоо гэсэн сэтгэл" гарчигтай пост хийжээ. Ихэнх санааг нь алга ташин хүлээн зөвшөөрөх ч гол агууллагатай нь огтоос санал нийлэхгүй байгаа тул өөрийн санаагаа ийнхүү  тэрлэв.

Монголоо гэсэн сэтгэлд яг ямар сэтгэл багтдагийг тогтоосон зүйл юу бна вэ? Ямар хэмжүүрээр, ямар хүмүүсийг Монголоо гэх сэтгэлгүй гэж үзэх юм бэ?

Хужаагаа гэсэн сэтгэл, Америкаа гэсэн сэтгэл гэсэн сэтгэл хөдлөлийн тодотгол дэлхийн хаана ч байдаггүй л байх. Эх оронч үзэл гэх тодотгол бол байна. Мэдээж Монгол орондоо төрж, энэ нийгэмдээ амьдарч ирсэн хэн ч болов Монголоо гэх сэтгэлтэй нь маргашгүй үнэн. Гагцхүү тэр сэтгэл эрүүл үзэл дээр тулгуурлаж байна уу, эргүүтлийн намагт живж байна уу гэдгээр л үнэхээр эх оронч эсэх нь хэмжигдэх болно.

Бодож үзье. Үүх түүхээ мэддэг, шүтдэг бол Монголоо гэсэн сэтгэлтэй гэх байх. Хүн бүр л алаг цоог  болов түүхээ мэддэг, түүгээрээ бахархдаг л байж таараа. Бидэнд нацист Герман мэт хүн төрөлхтний эсрэг үйлдэж байсан бузартай муу түүх байхгүй тул түүхээсээ ичих зүйл нэгээхэн ч үгүй. Гагцхүү тэдний нүгэлт түүхтэй өөрийн замналыг ижилсүүлж шүтэх гэсэн хүмүүсээс ичиж, ухааруулах гэж баалж суудаг минь үнээн. 
Чингис хаан Дэлхийн суут удирдагчдын нэг гээд бахархах гэхээр л Чингис байсан бол энэ муусайн хужаа нарыг үнсэн товрог болгож, дээрэмдэн тонож, галдан шатаах байсан. Чингис байсан бол гадаадажсан  муусайн урвагчдыг адуугаар дэвсэж, цусаа бузарласан эмсийн гэзгийг морины сүүлэнд уяж....гэдэг. Үгүй ээ тэгээд Чингис гэж нэг гаж донтой, өөрөөс бусдыг үздэггүй, цуврал масс алуурчин, садист гестапо байсан юм шиг бахдаад байвал сайхан юм уу? Бид энэ маягаараа бусад үндэстэн, хүн төрөлхтөнд жигшигдэнэ үү л гэхээс хүндлэгдэхгүй.

Зүгээр л нэг хийх ажилгүй хэрмэл дээрэмчид гэмгүй иргэдийг галдан шатааж, хүчирхийлэн тамлаж, архидан согтуурч л ирсэн зэрлэгүүд шиг үнэлэгдэх тийм бахархамаар зүйл үү? Яагаад Чингис хаан дэлхийг глобальчилж, нэгэн тэнгэрийн дор, нэг хуулийн системээр алагчлалгүйзахирагдаж байх мөрөөдөл тээж, улс түмнээ нэгтгэж байсан суут үзэл санааг нь дөвийлгөж, түүнийг нь эрүүл ухаанаар ухаарч болдоггүй хорвоо юм? Улс гүрнүүд өөр хоорондоо чөлөөтэй худалдаа наймаа эрхэлж, соёл шашнаа солилцох либерал эрхийг хангахын тулд тэр үед хилийн боомтын дайн дажинг хянаж, чөлөөт бүс байгуулж, энхийн хэлцлүүд хийж, мөрдүүлж байсны суурин дээр өнөөгийн даяаршлын эх тавигдсаныг яагаад ярьж чаддаггүй юм? Улс гүрэн болгоны амбан сайд, илч төлөөлөгчдийг халдашгүй дархан эрхийг хуульчилж, өнөөгийн Дипломат харилцаа, худалдаа эдийн засгийн хөгжлийг үүсгэж байсныг яагаад үлгэрлэдэггүй юм бэ? Эцэс сүүлдээ Чингис гээд ярих гэхээр өнөөх  солиотнуудын нэг болж харагдах хүртлээ бид өөрсдийн түүхээ үнэгүйдүүлж байгаагаа ойлгооч.

Өөрсдийн муу муухай яваагаа өөрсдөөсөө эрэхийн оронд Их түүхийн Эзэнт гүрний ард түмнийг бусад нь доромжиллоо гэж үхэртэж хорсохоо больцгооё. Эцэс сүүлдээ байж болох бүх тэнэглэлээ хүлээн зөвшөөрүүлэх, хайцаалах гэж л Эзэн хааныхаа нэрийг урьдаа барьж  байгаа нь үнэн биз дээ? Харин ч Чингис хааны  үр сад гэдгээрээ бусдаас илүү жудагтай, нэр төрөө эрхэмэлсэн, шударга зарчимтай монгол хүн байхыг сургах ёстой биш билүү?

Уламжлал, соёл заншил л гэх биз. Уламжлал гэдэг алив зүйлийн таглаа огт биш. Соёл гэхээр хувьсаж хөгжихийн эсрэг үзэл бол бүүр ч биш. Мэдээж бид өөрсдийн соёлтой, энэ ч бидний ялгагдах онцлог мөн. Гэхдээ инновацлагддаггүй, хар хайрцагт  түгжээтэй байдаг, эрт баларын үеэрээ, хөдлөшгүй, хориотой  байх ёстой гэж үү?

Монгол нүүдэлчдийн соёл байгаль дэлхийтэйгээ нягт шүтэлцээтэй учир бидний домогжсон итгэл сүнслэг бие дээр оршдог. Энэ нь байгалиа хайрлах, энгийн даруу, минималист ахуйгаар амьдрах, уужуу төлөв зан авиртай байж амгалан амьдрахын утга юмаа гэхчлэн гоёчилж, түгээж, итгэл үнэмшил татахын орон ганцхан Монголд, ганцхан монгол хүн л элийрэн балайрч болж байдаг бусад нь гайхан шагширах төдийд л өнөөдүүлээ доромжлон гутааж байдаг, өөрөөс өөр соёл, үзэл санааг харахаараа атаархан нулимж, заавал нэг муу муухай юмтай хольж холбож л байвал тэгээд монгол уламжлалаа дээдэлсэн болох уу? Энийг нь өөрсдөд нь хэлэхээр чи гадаад дотоодын дайсан, харьшсан , ... Алин болгон өөрсдийнхөө арчаагүйг Монголын нэртэй бүхнээр өнгөлөн далдалж амьдрах юм бэ?

За тэгээд ижилсэх гээд шүтээд байдаг соёл, сүсгийг нь хараад байгаарай. Хорвоогийн хамаг эргүү үндэстнийг  даган дуурайна. Гитлер шүтэж, үсээ мулзалсан хастангууд аа больё зүгээр, тэр Төвдийн хагас хүн хагас амьтан болсон хоцрогдсон соёлыг шүтэж яах вэ? 21-р зуунд л үхэгсдээ өвчөөд, шар өөхийг нь шамлаад, мөчлөн тасдаад сууж байдаг зан үйлтэй, хорвоод хараагдсан гаруудтай юундаа адилхан болмоор байдаг юм. Ариун Гангын ус гэж ирээд ертөнцийн бузар бүхнийг шингээсэн газрын хортой мөрөнг үхсэндээ шүтээд, мөргөөд, ууж залгилах гээд байдаг юм. Одоо тэр улсуудаа хар л даа, мухар сүсэгтээ баригдан, хүн ч биш сүг ч биш болсон зовсон ард түмэн. Заавал тэдэн шиг баймаар байгаа юм уу? Тэгвэл надад ийм Монголоо гэсэн сэтгэл огт таалагдахгүй байна!

Эх оронч гэж үзэл ер нь юу юм? Үнэ хүндтэй, амьжиргаатай, элэг бүтэн, эрүүл саруул байж үр хүүхдээ одоо өөрийнхөө байгаа стандартаас дээгүүр нийгмийн бүтээгдэхүүн болгох чадвар л эх оронч үзэл, эх оронч амьдрал юм.

Би ядуу ч эх орноо зарахгүй, эцсийн цусаа дуустал тэмцэнэ, амиа өгнө гэсэн сүржин солиорол бол огтоос эх оронч үзэл биш. Эх орон гэдэг бол ердөө л ЧИ, ЧИ бас БИ! Түүнээс өөртөө ч хэрэггүй, өөрөөлд ч төвөгтэй чиний нэг муу амь бол эх оронд чинь огт хэрэггүй. Хатуухан хэлэхэд цогцосны л нэмэр. Үүнийг нийгмийн паразит л гэж томъёолдог. Шулуухан хэлэхэд баялаг бүтээж, хэнд ч дараас бололгүй амьдралаа авч явж, нийгмийг хөдөлгөж, татвар төлж байгаа бүх хүн эх оронч гээд хэлчихэд буруутахгүй байх.

Бид хамт амьдрахад хэдий хэцүү байсан ч биенээ хайрлаж, харилцан шүтэлцээтэй, хүн шиг амьдарч байж л эх орон хилтэй, хэлтэй, уламжлал соёлтой, үүх түүхтэй, хөгжил цэцэглэлтэй, маргааштайгаа бат бэх оршдог юм. Бидний Монголоо гэсэн сэтгэлийн мангуурал газар авсаар байвал одоогийн хүүхдүүд Монгол байхын тулд заавал нэг муу жудаггүй, ичдэггүй, ухаардаггүй, мухар сүсэгт автсан хүн сүргийн нэг байх хэрэгтэй юу гэж бодож эхэлнэ шүү дээ . Алба байхгүй. Ийм юм болох вий гэдгээс л би айж байна.

 

arrow icon