Эрдэнэт”-ээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.
Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж. юм байна. Үндсэндээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх юм байна. Мөн Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн хуралдаанаараа 'Эрдэнэт' үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч 'Монголын зэс' корпорациас суутган тооцох замаар шийдвэрлэхээр болсон
гэдгээ мэдэгдсэн билээ.
Тодруулбал, Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, концессын гэрээ, 'Эрдэнэт' үйлдвэрийн 49 хувийг эзэмших явцад 'Монголын зэс' корпорацид ногдуулсан ногдол ашиг зэргээс суутган тооцно гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Энэ нь нийт дүнгээрээ 1 их наяд гаруй төгрөгтэй тэнцэнэ. Харин 'Монголын зэс' корпорацын зүгээс Засгийн газрын дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, олон улсын Арбитрын шүүхэд хандахаас аргагүй нөхцөл байдал үүслээ гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Сэтгэгдэл бичих