Нийтлэл 01 сарын 12, 2018

Фэйсбүүкт хэн юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Khurelsukh Ukhnaa

Фэйсбүүк трэндийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж байна.  Тэрээр

“Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс ард иргэд хүртэх ёстой. Иймд Засгийн Газар хуралдаж хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэддээ хувьцаа болгон эзэмшүүлэхээр шийдсэн”

хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Uka

Дуучин Ука саяхан “Ганцаардлаас бүү ай” хэмээх дуугаа сонсогчиддоо хүргэсэн. Харин тэрээр ойрдоо тун ч завгүй байгаа юм. Учир нь “Voice of Mongolia” шоу эхлэхэд ердөө 9 хоног үлдсэн. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэд шоуны тухай мэдээллээ хүргэсээр байгаа юм.

Mungunzul Amgalanbaatar

DOZ Энтертайментийн жүжигчин Мөнгөнзул эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, тэрдундаа Иогоор хичээлэхийг илүүд үзэх болсон. Тэрээр маш удаан хугацаанд тууштай хичээллэсний үр дүнд гайхалтай үр дүнг мэдэрч чадсан төдийгүй өөрийн туршлагаас бүсгүйчүүдэд хуваалцсаар байна.

Bold Dorjsuren

Камертон хамтлагийн дуучин Болд “Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллах төдийгүй мөн ч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчдэд мэдээлэл хүргэж өөрийн багаа бүрдүүлэхээр зэхэж байна. Дашрамд дуулгахад тун удахгүй түүний шинэ цомог сонсогчдийн гарт хүрэх юм байна.

Дуучин Б.Сарантуяа

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг дуучин Сарантуяа үргэлжлүүлж байна. Тэрээр тун удахгүй үзэгчдэд хүрэх “Ларьдмаа 2” киноны дууг дуулах саналыг албан ёсоор хүлээн авч бэлтгэл ажилдаа оржээ.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард санхүүгийн нэгтгэлийн захирал Ч.Ганхуяг утааг бууруулах тал дээр олон нийтийг хамарсан санал асуулга явуулж үр дүнг нь нэгтгэн холбогдох газруудад хүргүүлэх гэнэ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Шууд үр дүн авчрах”  болон "Дунд хугацаанд үр дүн үзүүлэх" арга хэмжээ хэмээн хэд хэдэн санал дэвшүүлжээ. Тухайлбал

“ Улаанбаатар хотын хойд хэсэгт улаан бүс тогтоож, гал түлэхийг шаталж хорьж эхлэх. Эхний ээлжинд хотынхоо төв цэгээс 10 км, дараа жил нь 20 км, гурван жилийн дараанаас 30 км гэж зааж өгөх... г.м 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-01-12

    Нүүрстэй зууралдаж заваарч хор амьсгалах дуртай учраас нүүрс түлээд байгаа хэрэг биш юм. Цахилгаан дулааны үнээ төлж чадахгүй байна шүү дээ. Талх яахав дээ. Мал байсан, мал чигээрээ л байгаа, мал ч байсаар дуусна.

arrow icon