Нийтлэл 01 сарын 15, 2018

Өвлийн улиралд үсээ хэрхэн арчлах вэ?

Хүний үс нэг сарын дотор ойролцоогоор нэг см ургадаг боловч тухайн хүний амьдрах орчин, нарны нөлөө, ус чийглэг зэргээс хамааран удаан, эсвэл түргэн ургах нь бий. Ялангуяа өвлийн улиралд үс хуурайшиж маш хурдан бохирддог учир үсний ургалтад сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл өвлийн улиралд болон үсээ хэрхэн зөв арчлах тухай “Мон Крем” компанийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэгийн зөвлөгөөг хүргэе.

Шампунь бол хуйхаараа хүртдэг хүнс

Хүний үс хоногт 0.3-0.5мм ургадаг. Үсний уут нь үндсэн 3 хэсгээс тогтоно.
1-р хэсэг: Хамгийн гүний хэсэг буюу үсний уут

2-р хэсэг: Дунд хэсэг буюу үсний үндэс хэсэг

3-р хэсэг: Дээд хэсэг үсний иш хэсэг

Үсний уутны доод хэсэг нь нилээд өргөн ёроол нь төв хэсэгтээ хонхойж жинхэнэ арьсны цусны судастай шууд харьцаж ханаараа цусны ийлдсийг нэвчлүүлэн сорж үсийг тэжээдэг. Тэгэхээр үс, арьс гэдэг эрхтнүүд цусаар тэжээгддэг эмзэг эрхтнүүд. Тийм болохоор химийн хорт бодистой, хүний биед зохицохгүй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихээр удаандаа цусаар дамжин эрхтэн систем ч гэмтэж болзошгүй байдаг. Ер нь шампунь гэдэг хуйхаар хүртдэг хүнс шүү дээ. Тиймээс хуйх гэдэг зүйл маш чухал. Хуйхны цэвэрлэгээг маш сайн хийснээр үс эрүүл өнгөлөг бат бэх байх боломжтой. Үсийг сайн арчилж тордохгүй бол уналт нэмэгдэж халцрах, хагтах, хэт сийрэг болох зэрэг эрсдлүүд бий болдог. Үсээ гоё болгох гээд өөрийнхөө төрөлх өнгөөс өөрөөр будуулах, химийн аргаар буржийлгах, шулуун болгох зэрэг нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч аажимдаа зөвхөн үсэнд төдийгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.   

Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

- Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл байна гэсэн үг.

– Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг.

– Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

– Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

 Өвлийн улиралд үс маш их хуурайшдаг

Монголд өвлийн улиралд үс маш их хуурайшдаг. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол, хүйтэн агаараас болж үс маш их бохирдож гэмтдэг гэсэн үг.  Тиймээс өвлийн улиралд зулайнаас даарч болохгүй. Зулайнаас даарахад захын мэдэрлийн эсүүд гэмтэж үс унадаг. Мөн өвлийн цагт агаарын бохирдлоос болж үс маш их хагтдаг. Энэ нь өвлийн улиралд зайлшгүй үслэг малгай өмсдөгтэй холбоотой. Толгойноос хэт халснаас болж тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж тослог хаг үүсдэг. Тэгэхээр өвлийн цагт тослог болоод хуурай хаг үүсдэг гэсэн үг. Тиймээс малгайны ариун цэврийг сайн сахих хэрэгтэй төдийгүй хүйтэнд өмссөн малгайгаа зайлшгүй тайлж байх хэрэгтэй.

Ялангуяа өвлийн улиралд баяр ёслолын үйл ажиллагаа их болдог. Зайлшгүй гоёлын засалт хийлгэх хэрэгтэй байдаг учир лак, хими, сэнс индүү зэрэг үсэнд сөрөг нөлөөтэй зүйлсийг түлхүү хэрэглэдэг. Энэ нь үсийг маш их гэмтээдэг учир  гоёлын засалт хийлгэсний дараа заавал үсээ угааж унтах шаардлагатай байдаг. Өвлийн улиралд органик найрлагатай бүтээгдэхүүнээр 7 хоногт 1-2 удаа гүн цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Хүүхдийн арьс болон үсийг гэмтээхгүйн тулд органик бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай

Хүүхдийн үс ямар нэгэн химийн элемент агуулсан будаг, лак, зэрэг болон индүү сэнс хэрэглэх нь ховор учир харьцангуй эрүүл байдаг. Гэхдээ хүүхдийн үс болон арьс ч гэсэн том хүнийхтэй адил өвлийн улиралд агаарын бохирдлоос үүдэлтэйгээр бохирдож гэмтэж байдаг. Тиймээс

хүүхдийн үсийг ч гэмтээхгүй байлгах үүднээс тохирсон органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Монголд одоогоор яг зуун хувь ургамлын гаралтай цэвэр органик хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн ховор л доо. Харин “Халгай” брэнд “Маалай Моолой” хэмээх хүүхдийн арьс арчилгаа болон үс арчилгаанд зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргасан

.  Энэхүү бүтээгдэхүүн  нь хүүхдэд ямар нэгэн хор нөлөө байхгүй, харшил өгөхгүй, үнэр амт байхгүй химийн гаралтай хөөсрүүлэгч бодис  байхгүй биеийн тос, саван, шампунь хоёр гарч байна. Тус бүтээгдэхүүнийг 100 гаруй эцэг эхчүүд, хүүхдүүдийг туршилтад хамруулж ямар нэгэн хор нөлөөгүй хүүхдэд тохирсон органик бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон учир одоо худалдаанд гарахад бэлэн болсон. Мэдээж хэрэг “Маалай Моолой”г нярай хүүхдэд ч хэрэглэж болно.  Энэ бүтээгдэхүүний гол онцлог нь зуун хувь ургамлын гаралтай хүүхдийн бүтээгдэхүүн гэдгээс гадна нян үржихгүй нөхцлийг бүрдүүлсэн байгаа. Мөн байсан нян бактерийг ч устгах үйлчилгээтэй. Хүмүүс хөөсөрч л байвал сайн бүтээгдэхүүн гэж ойлгодог. Гэтэл тийм биш шүү дээ. Хамгийн чухал нь нян эсэргүүцэх чадамж чухал. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүн хөөсрүүлэгч бодисгүй учир хүүхдийн нүд рүү орж хорсгохгүй, харшил өгөхгүй, нярайн нуралтад ч хэрэглэж болдогоороо онцлог.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon