Биткойны үнэ 50% уначихлаа. Жишээ нь хувьцааны зах зээлийн стандартаар бол үүнийг системийн хямрал гээд нэрлэчихэж болно
. (87 оны хувьцааны хямрал буюу алдарт Black Monday-ээр гэхэд Dow Jones 20% унаж байсан). Криптовалютын хөрөнгө оруулагч нар ч эрсдэлгүй сонголт руу зугтаж, дижитал алтны үнэ 400% өссөн байна...Үнэ цааш яах вэ гэдгийг ямар ч шинжээч хэлж чадахгүй. Учир нь хөөсрөлийн үед ч, хагарлын үед ч хүмүүс рациональ чадвараа алдаад, эмоцоор шийдвэр гаргадаг
. Тэгэхээр паник хэрхэн үргэлжлэх вэ гэдэг сэтгэлзүйгээс л хамаарна.
Санхүүгийн бусад зах зээлүүд бол зохицуулалт сайтай, системийн хямралаас сэргийлэх, шударга бус өрсөлдөөнийг зогсоох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дүрэмтэй байдаг. Иймд аливаа паник, хямрал үүсгэхгүй байх, үүслээ ч хурдан шийдвэрлэх тал дээр Төв банкууд, зохицуулагч байгууллагууд арга хэмжээ авдаг. Харин криптовалютын зах бол өөр. Ингээд 50% унаж байсан ч энэ хэний ч хариуцах ажил биш. Магадгүй "Халим" гэж нэрлэж буй зах зээлийн 40%-ийг бүрдүүлдэг цөөн хэдэн хүн тоглолт хийгээд үнийг зохиомлоор савлуулсан ч зогсоох зүйл байхгүй
. Зүй бус үйлдлээс болж хөрөнгө оруулагчид хохирсон ч хэн ч хамгаалахгүй, мөнгөө алдаад дуусна гэсэн үг.
Одоогийн энэ савлагааны шалтгаан тодорхойгүй л байна
(Магадгүй Солонгос, Хятадад өрнөсөн зүйлээс болж хөрөнгө оруулагч нарт эвгүй мэдрэмж төрсөн. Магадгүй $20К-ийн босгыг давах итгэл хүмүүст төрөөгүй, магадгүй том тоглогч нар ямар нэг зүйл сэдсэн. Гэхдээ үүнийг хэн ч мэдэхгүй). Цаашид яах нь ч тодорхойгүй. Хэдэн хүн зарж, хэдэн хүн авах вэ гэдэг сэтгэлзүйгээс л шалтгаална.
Үүнийг ч бас хэн ч таах боломжгүй. Тийм ч учраас эдийн засагчид үнэ хэд болох талаар мэдэхгүй гэдэг үнэнээ хэлж буй (мэднэ гээд байгаа хүмүүс бол ер нь бол худалч). Харин нэг л зүйл тодорхой - Дараа нь хэн нэгэнд илүү өндөр үнээр зарчих байх гэж найдаж л хөрөнгө оруулалт хийж буй ийм спекуляцийн хувьд, үнэ өсөхгүй, тогтворжино гэдэг нь маш том аюулын дохио гэсэн үг гэдгийг 1 сарын өмнө бичиж байж.
Нэг сонирхолтой асуулт гэвэл, өмнөх өндөр өсөлтөөс саятнууд, тэрбумтнууд төрлөө гэдэг мэдээ явж байсан. Харин энэ уналтаас ашиг хийж чадсан хүн хэр олон байгаа бол?
Биткойны үнийг шийдэх 3 хүчин зүйл:
2017 оны хамгийн халуун сэдвүүдийн нэг бол жилийн дотор 17 нугарсан биткойны үнэ. Энэхүү хурдтай ѳсѳлтийн зүй тогтлыг хувьцаа гэх мэт ногдол ашиг түгээдэг хѳрѳнгѳ оруулалт, эсвэл алмаз гэх мэт хѳрѳнгѳ оруулалтаас гадна гоёл чимэглэлд ашиглагдаж болох зүйлстэй харьцуулах тѳвѳгтэй. Харин урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааны үнэтэй нэлээд тѳстэй. Ѳѳрѳѳр хэлбэл, хожим нь хэн нэгэн чамаас илүү үнээр худалдаж авна байх гэдэг ганцхан найдвар дээр л тогтож, уралдаж үнэ хаяж буй.
Харин биткойн ѳѳрѳѳ гол үнэ цэнэ нь болох учиртай суурь технологи -- блокчейний бий болгосон давуу талуудаа "гээсэн" гэхэд болно
. Тухайлбал, $25 долларын шилжүүлэг хийхэд $10-ын шимтгэл тѳлж байна. Жилд ашиглагдаж буй цахилгаан нь Visa-гаас 60 дахин их болсон. Одоогоор 1 биткойн шилжүүлэхэд 1 айлыг бүтэн сар гэрэлтүүлэх цахилгаан хэрэглэгдэж байгаа. Харин нийт гүйлгээнд зарцуулж буй тог дэлхийн 150 орны цахилгааны хэрэглээг аль хэдийн давсан. Хэрэв яг энэ янзаараа үргэлжилвэл 2019 онд Америк, 2020 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний тогийг биткойн дангаараа хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхгүйгээр биткойны ирээдүй бүрхэг юм.
Яг одоогийн байдлаар бол биткойн хурдтай, хямд гүйлгээг боломжтой болгоно гэдэг инноваци бус, харин спекуляцийн шинж чанартай үнийн хѳѳсрѳл болж хувираад буй. Тэгвэл үнэ хэр удаан үргэлжлэх вэ гэдэг маш олон хүний анхаарлыг татаж байна. Миний бодлоор үүнд дараах 3 зүйл шийдвэрлэх нѳлѳѳтэй:
1. "Жирийн хүмүүс" Оны эхэнд цахим түрийвч ашиглагчдын тоог 7 сая орчим гэж багцаалж байсан бол 11 сард зарим том биржүүд л дангаараа 10 сая гаруй хэрэглэгчтэй болчихсон байсан
. Ѳдѳрт 300,000 мянгаар нэмэгдлээ гэдэг мэдээ ч явж байв. Ѳмнѳ хэлсэнчлэн, дараа нь хэн нэгэн илүү ѳндѳр үнээр авах болов уу гэсэн ганцхан найдвар дээр тулгуурлаад хүмүүс битойн худалдаж авч буй. Тэгэхээр энэ пирамидан ѳсѳлт их эмзэг гэсэн үг. Үнэ цаашид хурдтай ѳсѳхѳѳ болингуут уралдаж зарах процесс эхэлнэ. Биткойн ѳѳрѳѳ технологийн давуу талаа алдаж үнэ цаашид ѳсѳхгүй л бол хэт ѳндѳр зардалтай болсон. Түүнчлэн, хувьцаа шиг ногдол ашиг эсвэл алмаз шиг ѳѳр зориулалтаар ашиглагдах боломжгүй зүйл учраас үнэ тогтвортой болно гэдэг нь ѳѳрѳѳ аюулын дохио байх магадлал ѳндѳртэй.
2. Халим буюу "1000 хүн"Биткойны зах зээлийн 40%-ийг 1000 хүн эзэмшиж удирддаг (тэднийг "Халим" гэдэг)
. Үнийн ѳѳрчлѳлтѳд хамгийн том нѳлѳѳтэй тэдгээр хүмүүс бие биенээ таньдаг, хоорондоо утсаар ярьдаг гэдэг мэдээ саяхан явж байв. Тэгэхээр зах зээлийг удирддаг тэдгээр хүмүүс үнийг хѳѳсрүүлэх, эргээд уналт зохион байгуулж дундаас нь ашиг хийх (short sell) бүрэн боломжтой. Жишээ нь хувьцааны зах зээл дээр иймэрхүү зохион байгуулалттай зах зээлд нѳлѳѳлѳх оролдлогууд хуулиар хориотой, сайн зохицуулалттай байдаг бол биткойны зах зээл дээр тийм зүйл байхгүй. Тэгэхээр тэр 1000 хүн одоо үнэ хангалттай ѳслѳѳ мѳнгѳѳ аваад гарлаа гэх юм уу, эсвэл нэг савлуулаад дундаас нь мѳнгѳ хийе гэх юм уу, дураараа шийдэж чадах асуудал. Тэр бодлыг нь тааж чадахгүй бусад жирийн хүмүүс хиншүү гартал шатах эрсдэл ѳндѳр.
3. Зохицуулагч нарын үйлдэл
Биткойныг одоогоор бүрэн зохицуулсан улс орон үгүй. Татварын хувьд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр, шударга бус ѳрсѳлдѳѳн дээр г.м. Харин цаашид гол тѳв банкууд ѳѳрсдѳѳ дижитал мѳнгѳ гаргах, эсвэл хяналтын байгууллагууд мѳнгѳ угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг биткойн дээр арга хэмжээ аваад эхэлбэл үнэд томоохон нѳлѳѳтэй байх болов уу.
Сэтгэгдэл бичих