'' V'' телевиз болон ''Trends.mn'' сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаж байгаа билээ. Бид энэ удаад Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн цөс хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг болон цөсний чулуу үүсэх урьдач нөхцөлүүд түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.
Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог. Цөс нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй
. Товчхондоо цөс хоол боловсруулалтад оролцохоос гадна бактери устгах үйл ажиллагаатай эрхтэн юм.
Цөс яагаад өвддөг вэ?
Цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин юм. Бодисын солилцоо алдагдах цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн хүчин зүйлээс цөс өвддөг
. Монголд цөсний хүүдий авахуулах хагалгаа хамгийн их хийгдэх болсон.
Цөсний чулуу гэж юу вэ?
Цөсний чулуу нь холестерины болон билирубины солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Цөс чулуужих өвчин нь цөсний коллойд шинж чанар алдагдан хоорондоо бөөгнөрсний улмаас үүссэн хатуу цуллаг биет цөс ялгаруулах замд тохиолдож буй байдлаар илрэх бүлэг өвчнийг хэлнэ
.
Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Цөсний чулуу үүсэх, хэд хэдэн шалтгаан байдаг
- Өглөөний цай уухгүй байх- Элэгнээс үүссэн цөс гуурсаар дамжих нарийн гэдэс рүү ордог. Тиймээс цөсний хүүдийд хуритлагдсан цөсийг хөөж нарийн гэдэс рүү урсгахын тулд зайлшгүй юм идсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл
өглөөний цай уухгүй явсаар шөнөжин хуримтлагдсан цөс нарийн гэдэс рүү урсахгүй хуримтлагдсаар цөс өтгөрч цөсний чулуу үүсдэг
. - Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх – Хооллолтын дэглэм барьж байгаа хүмүүст цөсний өтгөрөл, чулуу үүсэх магадлал өндөр. Учир нь ходоодон дотор бага зэргийн өөх тос орж байж хүүдий суларч цөс гадагшлах боломжтой.
Харин 18 цагаас хойш юм идэхгүй байх нь цөс өтгөрөх, чулуужих шалтгаан болно. Унтахаас өмнө 2-3 цагийн өмнө бага зэргийн хөнгөн зүйл зайлшгүй идэх шаардлагатай
. - Өөх тос огт хэрэглэхгүй байх- Сүүлийн үед залуу холестерин ихтэй гээд өөх тосноос татгалзаж огт хэрэглэхгүй байдал нэмэгдэж байна. Өөх тосыг огт хэрэглэхгүй байх нь цөсний өтгөрөлт өвчлөлөөр өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Ялангуяа өглөө заавал тосны агууламжтай хүнс хэрэглэх шаардлагатай.
- Хөдөлгөөний дутагдал- Суугаа байдалтай эрчимтэй хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн дотор эрхтний гүрвэлзэх хөдөлгөөн удаан болсон байдаг. Тэгэхээр дотор эрхтний хөдөлгөөн буурахад цөсний хүүдийний агшилт удааширч өвдөх магадлал нэмэгдэж байна гэсэн үг.
Цөсний чулуутай хүмүүс цөсөө угааж болохгүй
Цөс угаана гэдэг нь элэгний дор байрлах цөсний хүүдийг цэвэрлэж хүүдийд хуримтлагдсан цөсийг гадагшлуулах, элэгнээс гарах цөсний ялгаралтыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Хэрэв цөсний чулуутай хүмүүс цөсөө угаавал цөсний хүүдийд байсан чулуу сувгуудаа бөглөдөг. Улмаар сувгууд бөглөрснөөр цөсний хүүдийд их хэмжээний даралт ирж гадагшлахгүй болохоор цөсний хүүдий томорч хэвлий хөндий дотор хагаралт үүсч амь насанд аюултай нөхцөл байдал үүснэ. Мөн цөс гадагшлахгүй удаан хадгалагдсанаар буцаж элэг рүү урсана. Үүнээс болж элэг өөрөө цөсөнд түлэгдээд цөсний гаралтай элэгний хатуурал гэх өвчин үүснэ. Элэг, цөс, ходоод, нойр булчирхай гэх эрхтнүүд хоорондоо холбоотой байдаг учир ганцхан цөс өвдсөнөөс болж эдгээр эрхтнүүд ч гэмтэнэ
гэсэн үг.
mash heregtei medeelel bna bayarllaa