Засгийн газрын хуралдаанаар 11 асуудал хэлэлцэж байна. АИ92 АИ80 бензиний онцгой албан татварыг цуцлах шийдвэр гаргажээ
. Засгийн газрын тогтоолд тусгаснаар АИ92, АИ80 бензиний онцгой албан татварыг тэглэж, АИ95, дизель түлшний онцгой албан татварыг хэвээр үлдээжээ.
Мөн Засгийн газрын хурлаар Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ
Тус ажлын хүрээнд Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах бөгөөд энэ талбай нь Сайншандаас 20 км зайд байрладаг байна. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэнэ. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэхээр болсон байна.
"Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих