Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт хэн трэнд болж байна
Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш шатахууны үнэ нэмэгдэх асуудал олны анхаарлыг татаж шатахуун түгээх станцууд энэ байдлыг ажиглан иргэд болон засгийн газрыг шантаажилж байсан. Харин энэ асуудалд төр буулт хийж онцгой албан татварыг тэглэж мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан билээ. Засгийн газрын энэхүү шийдвэр маш их дуулиан шуугиан дэгдээж байгаа төдийгүй удахгүй Засгийн газрын 100 дахь хоног болох гэж буй учир бүгд энэ асуудалд анхаарлаа хандуулж байна.
Зохиолч Гүн Аюурзана Засгийн газраас гаргасан нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн шийдвэрийг тун ч их таатай мэдээ байна гэж сайшаан хүлээж авахын сацуу үнэхээр барих эсэхд нь багагүй эргэлзжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Дотооддоо шатахуун нэрэх үйлдвэр байгуулна гэсэн шийдвэр сүүлийн хэдэн жилд сонссон хамгийн нааштай мэдээ боллоо. Хамгийн гол нь үнэхээр баригдаасай билээ
“Социализмын үеийн цахилгаан станциудын маань ашиглалтын хугацаа дууслаа, бушуухан 5-р цахилгаан станц барихгүй бол даац хэтэрлээ, 2012 онд ашиглалтад орчихно” гээд л аль дээр 2007 онд л шуугиад байсан даа. Ашиглалтад орох тэр хугацаанаас нь 5-6 жил өнгөрчихөөд байхад, шинэ станцийн сураг ч үгүй, нөгөө л бахь байдгаараа, утаатайгаа өвөлжсөөр л” хэмээжээ.
Төрийн соёрхолт дуучин Болд фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. Тэрээр Voiсe of Mongolia шоуны шүүгчээр ажиллан тун ч завгүй байгаа төдийгүй давхар шинэ цомгийн ажилдаа анхаарлаа хандуулсаар байна. Дашрамд дурдахад түүний шинэ цомогт багтах зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан цоо шинэ дуу гарчээ.
УИХ гишүүн С.Бямбацогтод Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр 92, 80 бензиний татварыг тэглэсэн. Энэ сайн шийдэл мөн үү?
Сөрөг хүчин байхдаа шатахууны үнийг буулгах талаар санал гаргаж,эрх баригчдыг шахаж шаардаж үр дүн гаргаж байсантайгаа адил санаачилга гаргаач хэмээн иргэд ханджээ. Тиймээс тэрээр энэ асуулгын хариуг өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгээ өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг Ундраа хэмээх уран бүсгүй тэргүүлж эхэлсэн байна. Тэрээр Пазль буюу өрөг тоглоомуудыг өнгө үзэмж чамин хийцийг хослуулан урлаж худалдаанд гарахад бэлэн болгосон төдийгүй олон нийт түүний энэхүү тоглоомыг ихээхэн сонирхож байгаа аж. Сар шинэ дөхөж байгаа үед үндэсний уламжлал, соёлыг түгээсэн хөөрхөн бэлэгний санаа байгаа биз.
Энэ тоонууд ямар учиртай юм