IBP олон улсын байгууллагаас гаргадаг “Төсвийн ил тод байдал”-ын судалгаагаар 112 орны төсвийн ил тод байдалд үнэлгээ хийхэд Монгол улс 56-р байрт буюу хангалтгүй гэдэг ангилалд багтжээ
. Үүнд хамгийн сөргөөр нөлөөлсөн хүчин зүйл нь "олон нийтийн оролцоо сул" гэдэг дүгнэлт байна. Энэхүү жагсаалтыг олон нийтэд нээлттэй байдаг төсөвтэй холбоотой бичиг баримтуудад үндэслэн 0-100 оноогоор үнэлэн гаргадаг.
2015 онд гаргасан энэхүү жагсаалтаар Монгол улс 39-р байрт бичигдэж байсан бол энэ жил 56-р байрт бичигдэж 17 байраар ухарчээ
.
Цаашид төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой эерэг үр дүнг хэрэгжүүлэхэд төсөвт олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хагас жилийн төсвийн тайлан гаргаж, төсвийн гүйцэтгэлийг зөвхөн онлайнаар бус хэвлэмэл байдлаар иргэдэд зориулан хялбаршуулсан гарын авлага болгон тараах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг өгчээ.
Жагсаалтыг Шинэ Зеланд, Өмнөд Африк улс 89 оноогоор тэргүүлсэн бол Венесуэль, Йемен улсууд хамгийн сүүлийн байрт жагсчээ.
Эх сурвалж: Internationalbudget
Сэтгэгдэл бичих