УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон залуу гишүүд санаачлан Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Талцалгүй ирээдүй, талцалгүй нийгмийг бий болгоё.
Төрийг улс төрөөс ангид байлгах, ёс зүйтэй нийгмийг төлөвшүүлэх шаардлага байна. Энэ нь Монгол улсын хөгжлийн зорилго байх ёстой. Энэ хуультайгаар холбоотой Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа Нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар байна. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бололцоог нээж өгч байгаа.
Хуулийн хүрээнд 4 том өөрчлөлт хийхээр яригдаж байгаа. Баг хороо, сум дүүргийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх, төрийн тогтолцоог өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Монгол улсын өнцөг булан бүрт улаан цэнхрээрээ хуваагддаг, төрийн байгууллага бүр намчирхдаг үзэгдэл газар авсан.
Өнөөдрийн намчирхал, талцлаас болоод бид цөөн тоогоор бэлтгэгдсэн боловсон хүчнээ намын харьяаллаар хоёр хувааснаар нөөцийнхөө талыг л ашиглаж байгаа юм.
Сонгуулийн тогтолцооноос болоод ажилгүй хэсэг нь улс төр хийдэг. Ажилтай нь намынхаа бодлогын хүрээнд алагчилсан бодлогыг хүргэдэг. Эцсийн дүндээ ард түмэн хохирч, улсын хөгжил саарч байгаа юм. Анхан шатан дээр байгаа улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох хуулийн өөрчлөлт хийе гэдэг асуудал байгаа.
Монгол улсын нийт 330 сум 1610 баг, 9 дүүрэг 152 хорооны хүрээнд 7282 улс төрийн албан хаагчид сонгогдож томилогддог юм байна. Эдгээр хүмүүс нь намаас сонгогддог учраас эргээд улс төрийн томилгоонуудыг хийдэг гажууд тогтолцоо Монголын нийгэмд үүссэн байгаа. Иргэд улс төрийн намын оролцоогүйгээр анхан шатны албан хаагчдыг сонгодог өөрчлөлтийг хуулийн хүрээнд хийж байгаа.
ТАЛЦАЛ , ХАГАРАЛЫГ МАН ДАХЬ МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙГАА ! ОЙРЫН ЖИШЭЭ СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХАР !!!!!!