Нийтлэл 02 сарын 07, 2018

Т.Отгонжаргал: Сэргээн засах эмчилгээг заавал өвдсөн хүн л хийлгэдэггүй

“V” телевизээс бэлтгэн хүргэдэг De facto нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Т.Отгонжаргал оролцож Өмнөговь аймаг дахь сэргээн засах үйлчилгээний шаардлага ба боломж, уламжлалт анагаах ухааны үр өгөөж, зарим уламжлалт эмчилгээний талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна.

Өөрийгөө болон одоо хийж буй ажлаа үзэгчдэд танилцуулаач?

Би 2014 онд АШУҮИС-ийг уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр төгсөөд Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвд ажиллаад 4 жил болж байна. Мөн 2017 оны 4 сард говийн бүсийн сэргээн засах төсөлд сэргээн засах суралцагч эмчээр оролцож ажиллаад 1 жил болж байна.

Бүсийн оношилгооны төвийн тухай танилцуулаач?

Сэргээн засах эмчилгээг заавал өвдсөн хүн л хийлгэнэ гэсэн үг биш. Тэгэхээр манайхаар ямар ч хүн үйлчлүүлж болно. Тухайлбал насжилттай холбоотой үүсэх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ч эмчилгээ хийлгэж болно. Яг одоогоор манайд осол гэмтлийн дараах хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс, саа, саажилттай хүмүүс, настай хүмүүс ихэвчлэн үйлчлүүлж байна.

Танайхаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?

2017 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 2200 гаруй хүмүүс байна гэсэн судалгаа байна. Үүн дээр нэмэгдээд настай хүмүүс ирнэ. Тэгэхээр бас нэлээд хүмүүс тогтмол үйлчлүүлдэг.

Танайх тусгай тоног төхөөрөмж ихтэй юм билээ. Тоног төхөөрөмжөө танилцуулаач. Тухайлбал өргөдөг лифт байсан. Түүнийг жишээлбэл ямар бэрхшээлтэй хүмүүс яаж хэрэглэх вэ?

Тийм ээ манайд маш олон тоног төхөөрөмж байгаа. Бүгд өөр өөрийн гэсэн зориулалтаар маш сайн ажилладаг. Өргөдөг лифтний тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүнд жинтэй хүн өргөж дийлэхгүй тохиолдолд, эсвэл тухайн хүний асран хамгаалагчийг нуруу нугасны өвчтэй болохоос сэргийлэх үүднээс хэрэглэдэг. Манайхыг хүмүүс 2017 оны сүүлээр илүү их мэддэг болсон учир багагүй ачаалалтай байна. Мөн манайх бие мах бодийг эрүүлжүүлж эмчилгээ хийхээс гадна сэтгэл засал, танин мэдэхүйг хөгжүүлэх талаас ч анхаарч ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо  улс орноор авч үзвэл их том тоо гардаг юм билээ. Харин говийн гурван аймгийн хувьд 33 мянган хүн байдаг. Үүний бараг арван хувь нь Өмнөговь аймагт байна гэж үзэж болох уу. Ер нь энэ сэргээн засах төв эдгээр хүмүүст зайлшгүй хэрэгтэй байх ямар хүчин зүйл байна вэ?

Сэргээн засах төв зайлшгүй хэрэгтэй. Хэрэв энэ төв байхгүй бол осол гэмтлээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүй бие махбод нэгдүгээрт дордоно. Мөн эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн чадамж буурна. Хөдөлмөрийн чадамж буурснаар нийгмээс тусгаарлагдаж бусдаас хараат болсноор тухайн хүний амьдралын түвшин буурдаг. Цаашилбал улс орны эдийн засагт ч нөлөөлнө. Ядаж л халамжийн тэтгэмж авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ.

Манай улсын хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зүрх судасны өвчлөл байдаг. Энэ ер нь юунаас болж байна. Өмнөговь аймгийн хувьд ямар тоон үзүүлэлт байгаа вэ?

Өмнөговь аймаг яг л бусад аймгуудтай адил байгаа. Харин харвалт, ер нь хүн амын өвчлөл их залуужиж байна. Энэ бол нь хувь хүнээс л шалтгаална. Ихэнх тохиолдолд хөдөлгөөний дутагдал буруу хооллолт зэргээс л болж байгаа даа.

Энэ бүхнийг багасгахад уламжлалт анагаах ухаан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Тухайн хүний  онцлог дээр тулгуурлаж уламжлалт анагаах ухаан эмчилгээгээ хийдэг. Тухайлбал зун ямар хоол хүнс хэрэглэх вэ өвөл юу идэж юу өмсөх вэ гээд л бүгдийг тухайн хүнийг онцлогт тохируулдаг.

Ер нь зун болон өвөлдөө ямар хүнс хэрэглэвэл зөв хооллолт болох вэ. Ялгаа нь ?

Зуны улиралд шингэхэд хялбар цагаан идээ, ногоо жимс хэрэглэх хэрэгтэй. Гэвч хүмүүс зундаа аль болох өөх тостой мах, хорхог боодог идэж байна. Зундаа махыг бага хэрэглэж хэвших л хэрэгтэй л дээ.

Уламжлалт эмчилгээнд өөр юу юу орох вэ?

Бариа, хануур, самнуур зүү засал, соруул засал зэрэг төрлүүд байна. Уламжлалт анагаах ухааны үүднээс цэгэн бариаг хийнэ. Хануурыг бол намрын улиралд ханан гэх мэт өөр өөрсдийн онцлог шинж чанартай. 

Оношилгооны хувьд?

Судсыг, таван цэцэг буюу нүд, хамар,уруул, чих, хэлийг шинжилнэ. Мөн шээсийг шинжилээд тухайн хүний онцлогт тохируулж эмчилгээнүүдээ сонгож хийнэ.

Уламжлалт анагаах ухааны давуу тал нь юу вэ?

Оношоо зөв тогтоож яг тухайн хүнд нь тохирсон эмчилгээг хийж чадвал ямар нэгэн эмийн хор ч юм уу эмэнд дасалтай болох зэрэг асуудал гарахгүй нь  уламжлалт анагаах ухааны хамгийн том давуу тал  нь

 

Сэтгэгдэл бичих

arrow icon