Нийтлэл 03 сарын 09, 2018

А.Сүхбаатар: Бидний газар үнэд хүрэхгүй банкинд баталгаа болохгүй байна

Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган өнөөдөр 09.00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүллээ. Мөн Сүхбаатарын талбайд  “Эсэргүүцэж байна” жагсаалыг зохион байгуулж буй бөгөөд найман зүйл бүхий шаардлагыг хотын даргад хүргүүлж иргэд үзэл бодлоо илэрхийллээ.

 Хотын дарга асан Э.Бат-Үүл :“2012 онд би хотын даргын ажлыг авснаар хамгийн эхэнд хийсэн ажил бол гэр хороолол дахин төлөвлөлт. Гэр хороолол дахин төлөвлөлт гэдэг нь газрын эздэд хөрөнгө оруулан газар дээр нь орон сууц, үйлчилгээний газар байгуулан харилцан ашигтай ажиллах үйл ажиллагаа байсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд 2012-2016 онд 24 байршилд 9854 айлын орон сууц барих байсан. Энэ хүрээнд 4892 айлын орон сууц ашиглалтад орж, хашаагаа чөлөөлсөн 1500 орчим өрхийн 1100 нь орон сууцтай болсон. 400 орчим айл орон сууцанд орох өдрөө хүлээгээд байж байсан. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулагчид маань санхүүгийн эх үүсвэргүй болж эхэлсэн. Үүнээс болоод 50-80 хувийн гүйцэтгэлтэй байсан компаниудын үйл ажиллагаа саарсан. Тиймээс нийслэлийн төсвөөс 20 тэрбум, арилжааны банкаас 20 тэрбум, нийт 40 тэрбум төгрөг гарган санхүүгийн эх үүсвэргүй болсон компаниудад хөнгөлөлтэй зээл олгохоор болсон.  Ингэсэн тохиолдолд 2016 оны намар хашаагаа чөлөөлсөн 400 гаруй айл, шинээр 3000 айлын орон сууц байртай болох байлаа. Өөрөөр хэлбэл, хашааны газраа чөлөөлсөн бүх айл орон сууцанд орох байв. Шинэ хотын даргатай болсноор Туулын мөсийг долоох шахам байж эхлүүлсэн хөрс, агаарын  бохирдлоос салах үйл ажиллагааг минь зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь хашааны газрыг үнэд хүргэх. Ингэснээр газрын үнэлгээ 3-10 дахин өссөн. Жишээ нь, 100 айлд нэг айлын хашаа 280 саяд хүрч байв. Одоо хашааны газрын үнийг нэг ам метрийг 60 мянган төгрөгөөр үнэлж байна”  Нийслэлд 216 мянган өрх бий. 216 мянган өрх гэдэг нь 216 мянган газрын эзэн гэсэн үг. Бид өөрийн орон сууцтай болоод зогсохгүй эдийн засгийн эрх чөлөөтэй амьдах ёстой. Сайхан амьдарна гэдэг нь зөвхөн өөрөө тохилог амьдах биш. Хүрээлэн байгаа хүмүүс нь бүгд тохилог амьдрахын нэр гэсэн юм.

Иргэн А.Сүхбаатар: Монголд хамгийн үнэгүй зүйл гэр хорооллын газар болоод байна. Газрыг маань үнэгүйдүүлж иргэд биднийг задгай талбайд завь ч үгүй, сэлүүр ч үгүй шидэж байна. Ихэнх нь живж  байна. Бидний газар үнэд хүрэхгүй, банканд баталгаа болохгүй байна”

Иргэн С.Мөнхчимэг: Бид газраа 1-4 өрөө байраар шууд сольж байсан. Тун ойлгомжтой, жинхэнэ монгол наймаа болж байлаа. Гэтэл одоо бидний газрыг байрны урьдчилгаа 30 хувьд орлуулж байна. Ядарсан бидэнд үнэтэй орон сууц шахан, үлдсэн хувийг нь төлж чадахгүй бол өрөө үр хүүхдэдээ өвлүүл гэж байна.  

 А.Санжаа: 2012 оноос өмнө газрын эздэд хямд үнэ тулган газрыг нь худалдан авч, цааш нь өндөр үнээр дамлан бизнес  хийдэг байсан хуучин ажлаа  одоогийн удирдлагууд сэргээлээ.  Энэ луйвраа зогсоохыг шаардаж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon