Нийтлэл 03 сарын 12, 2018

Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилготой байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан харьяа агентлаг, байгууллагаадын үйл ажиллагаатай танилцах, цаашид ажиллаж байгаа. Үүний хүрээнд орон даяар байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөрлөг энэ салбарт тулгамдаж байгаа ард иргэд,  аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн үүний дагуу ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулахаар төлөвлөсөн байна. 

Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авна гэдгээ зарласан. Энэ зорилгодоо хэзээ хүрэх вэ?

Аялал жуулчлалын шугамаар ирэх жуулчны тоог нэг саяд хүргэх зорилго тавиад ажиллаж байна. Сая Берлинд болсон олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөөд оролцоод ирлээ. Жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг манай яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард багтааж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Энэ маршрут батлагдвал Монгол Улс аялал жуулчлалын салбарт ямар бодлого, чиглэл баримтлах нь тодорхой болно. 

Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ? 

Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зрриулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй. Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

Засгийн газраас Агаар, орчныг бууруулах үндэсний хороо хуралдаж, тодорхой ажлууд хийхээр баталсан. Энэ хүрээнд яам, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газартай хамтран хэд хэдэн ажлууд хийгдсэн. Зарим ажил нь судалгааны дүгнэлт дээр байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэх ажлуудтай танилцана. 

Цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатандаа явна вэ?

Барилга, хот байгуулалтын яаманд цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Шинээр баригдах Цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ, лагны үнэр дарах, тээвэрлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөөгөө өгсөн. Ажлын хэсгүүд хуралдаж, эцсийн шийдээ гаргаагүй байх шиг байна. 

Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

 Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon