Нийтлэл 03 сарын 14, 2018

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хямд биш Хятадын зээл

Олон улсын харилцаа, геополитикийн чиг хандлагаас хүргэдэг  ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ?  цувралын энэ удаагийн дугаарт The Economist сэтгүүлд нийтлэгдсэн Michael Morgenstern, “Өмнөд Азид Хятадын дэд бүтэц өр ба өс дагуулж байна” нийтлэлийг орчуулан хүргэж бн.  

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хямд биш Хятадын зээл 

Малдивын Лааму тойрог арлын өмнөд хэсэг дэх далдуу моддын Гаадхүү арал Африкаас Азийг чиглэсэн чамгүй тооны чингэлэг дайран өнгөрдөг "Нэг Хагас Хэм" сувагтай хаяа хатган оршдог. 2015 онд Ерөнхийлөгч Абдулла Ямин Гаадхүүгийн хэдэн зуун оршин суугчдыг гол арал Фонадхүү рүү нүүлгэн шилжүүлэхээр зарлигдсан юм.  Өнөөдөр Гаадхүү арлын булан далайд үнгэгдэж, имам ламын сүүлчийн номлол эзгүйрсэн сүмийн шалаар хөглөрч үлдэж.

Тэглээ гээд дэлхий дахинд падлийгүй мэт. Гэхдээ Малдивын зарим улстөрч, дипломатуудын үзэж байгаагаар Энэтхэгийн далайд өрнөх их тоглоомын дараагийн нүүдэл юу болж хувирахаар байгааг Гаадхүү арлын жишээнээс харж болно. Тэдний үзэж байгаагаар Ерөнхийлөгч Ямин тус арлыг Хятадын цэргийн бааз болгож ашиглуулахаар нууцаар тохирсон гэлцэнэ. Ажиглагчид Энэтхэг болон АНУ аль аль нь уг арлыг анхааралдаа авсан гэх ба Энэтхэгийн агаарын хүчний нисдэг тэрэг Малдивын нисэх хүчний нэрээр нисч явдаг ч юм уу эсвэл Хятад руу гаргах далайн биет үржүүлдэг, CIA-ийн застаав шиг америк эзэнтэй фермийг өөрөөр юу гэж тайлбарлах вэ?

Хятад улсын хувьд экспорт импортынх нь томхон хэсгийг тээдэг далайн замууд бүхий Энэтхэгийн далай дахь ашиг сонирхлоо нуудаггүй. Тэд эртний болон эдүгээгийн зам тээвэр дагуу дэд бүтэц байгуулах “Нэг бүс Нэг зам” мега санаачлагаараа дамжуулан муж, арлын орнуудын таалалд нийцэхийн төлөө ичгүүргүй ажиллаж чаддаг. Уг санаачлага хөгжлийн төлөө нэртэй ч давхар геополитикийн ашиг сонирхол агуулж байдаг нь хэнд ч мэдээжийн асуудал.

Өмнөд Ази сайн дэд бүтэцтэй, нэн ялангуяа худалдааг өргөжүүлэх дэд бүтэцтэй болох тусмаа илүү хөгжих нь мэдээж. Хэдийгээр энэ бүс хамгийн хурдацтай өсч буй, 1,7 тэрбум хүн амтай ч дэлхийн хамгийн муу интергацчлагдсан бүс юм. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар бүс нутаг доторх худалдаа нийт худалдааны 5 хувийг эзэлдэг нь Зүүн Азийн 35 хувь, Европын 60 хувьтай харьцуулахад маш бага. Бүс нутаг доторх хөрөнгө оруулалт ч нэг хувьд хүрэхгүй. Ийм ч учраас Хятад улсын олон тооны зам, боомт, төмөр зам барих амлалт улам сэтгэл татам болж ирнэ.

Аялал жуулчлалын ариун дагшин газар болох Малдивт Хятадын Харилцаа Холбоо Барилгын компани(CCCC) онгоцны буудлыг нийслэл Малитай холбох 1.3 км гүүр барьж буй. Одоохондоо зорчигчид муухан унаа хөлөглөн зорчдог. Нийтдээ ердөө 18 км болох Малдивын хамгийн урт замыг ч CCCC барьсан ба нэмээд нисэх буудлын өргөтгөл, 25 давхар эмнэлэг барихаар төлөвлөөд байгаа аж.  Шри Ланкын өмнөд хэсгийн Ханбонтатад ч гялалзсан хоосон нисэх буудал, аварга том боомт бариад байна. Түүгээр зогсохгүй тэндээс нийслэл чиглэсэн хурдны зам татаж, чингэлэг хүлээн авах боомтод ч өргөтгөл хийжээ.

Хятад Пакистаны корридороос эхэлсэн хуучны түнш Пакистанд бол Хятадын оролцоо бүр их. 60 тэрбум долларын амлалтын ихэнх нь тус улсын муугаар хэлэгддэг цахилгаан эрчим хүчний нийлүүлтийг сайжруулахад зарцуулагдана. Түүнээс гадна зам, үйлдвэрлэлийн бүс, хийн хоолой, Гуадар дахь гүн усны боомт гэх зэрэг бүтээн байгуулалт хийгдэнэ.

Нөгөөтэйгүүр өр нэмэгдэж байгаа хурдаар эргэлзээ ч нэмэгдэж байна. Хятад эдгээр улсад тусламжаас илүү зээл өгдөг, өгөхдөө хөнгөлөлт өгөх нь ховор. Ихэнх зээлийн нөхцөл нь Хятадын компаниуд гүйцэтгэгчээр орох. Вашингтон дахь Глобал Хөгжлийн Төвөөс гаргасан шинэ өгүүлэлд нэг бүс, нэг замын дагуух 8 орныг “өрийн дарамтад тусгайлан өртөх эрсдэлтэй” гэж тодорхойлжээ. Үүнд өр нь ДНБ-ийхээ 100 хувьтай тэнцэж ирсэн Малдив, Пакистан, Хятад улс анхны хилийн чанад дахь цэргийн баазаа барьсан Дижибути, Лаос, Монгол зэрэг орнууд багтжээ.

Зээлийн нөхцөл ихэвчлэн бүрхэг. Пакистаны сайд нэгэнтээ Гуадарын боомт Сингапурыг онилно гэж амалсан ч одоо тус боомтыг  “Хятадын Гадаад Боомтын Холдинг” гэх Хятадын компани удирддаг. Компанийн нэр нь л Хонконгийнх, шинэ тутам эрчимтэй өсч буй гэсэн бичиг хадсан вэбсаиттай, нидэр дээрээ Хятадынх. Өнгөрсөн сард ерөнхийлөгч Ямин Малдивт онц байдал зарлаж улстөрийн эсэргүүцлийг хорихоос ч өмнө тус гэрээг Хятадын компаниуд авсан гэдгийг парламент нь ч мэдээгүй байв. “Одоо хэдийн өртэйгөө бид ч мэдэхгүй байна” гэж нэр бүхий улстөрч хэлж байх жишээтэй.

Шри Ланкаас цаашид юм хэрхэн өрнөхийг харж болно. Хамбантота төсөл бол тухайн үеийн ерөнхийлөгч Махинда Ражапаксагийн амбицаас гарсан төсөл. Хятадтай ойр ажилладаг байсан нь 2015 онд хүлээлт эсрэг эргэж ялагдах нэг шалтгаан нь болсон. Хүүгийн зардал нэмэгдэж ирсэн нь түүний орыг залгамжилсан Маитрипала Сирисина Хятадтай 99 жилийн своп хэлэлцээр байгуулж тус боомтыг 99 жилээр түрээслэхэд хүргэсэн билээ.

Бүс нутгийн бас нэг түүхэн гүрэн Энэтхэгийн ажиглагчдын хэлж байгаагаар Хамбантота, Дижибути, Гуадар гэх мэт Хятадууд урт хугацаагаар түрээслэхэд амжилт олсон газрууд бүгд худалдааны завгүй зам дагуух боомтууд. Тэдний хувьд өрийн дефолт Хятадууд тэр хавиар, эцсийн дүндээ Энэтхэгийн далайд нөлөөллөө тогтоож авах хамгийн хялбар арга шиг харагддаг. Хятадын тэнгисийн цэрэг 2014 онд Коломбод ирсэн нь нойрноос сэрээх сэрүүлэг байлаа.

Цор ганц холбоос

Гэхдээ Хятадын алсын бодолтой хуйвалдаан санасандаа хүрэх хүртэл урт зам туулах хэрэг бий. Их өр хураасан Өмнөд Азийн орнууд Хятадтай хэлэлцэхээс өөр сонголтгүй нь үнэн ч Пакистан Гуадар боомтыг Хятадын тэнгисийн армид бол хаалттай гэсэн шаардлага тавиад буй. Нөгөө талд нэг бүс нэг зам санаачлагыг давах идеологи хараахан байхгүй ч Энэтхэг гэдэг их хүч хөзөр тоглоно. Энэтхэгийн дарамт дор Шри Ланкаас Хятадын тэнгисийн цэргийг тийм амар дахин ирүүлэхгүй, өөрөөр хэлбэл Хамбантота хэлэлцээр ч армийг тооцоонд оруулахгүй гэж үзэж болно. Энэтхэгийн зүгээс АНУ, Япон, Австралид Хятадын ашиг сонирхлын тухай анхаарал, сэрэмж үүсгэхэд чамгүй амжилт олж ирэв. Энэ дөрвөн улс Хятадын эсрэг талд “нээлттэй, чөлөөтэй Индо-Пасифик” хэмээх өөхөнд боолттой үзэлсанааг давж гарах гарах ямар нэг шийдэл эрэлхийлж буй.

АНУ-д байрлалтай тинктанк Герман Маршаллын Сангийн шинжээч Эндрю Смоолын үзэж байгаагаар Энэтхэгийн далай дахь өрсөлдөөний хамгийн том аюул бол зэро сам буюу нийлбэр нь тэг дайн болж хувирах эрсдэл. Делигээс харахад Хятадын хөрөнгө оруулалт Энэтхэгийг буланд шахах стратеги шиг харагдаж болно. Нөгөө талаар нийгэм хямраах өрийн дахин зохион байгуулалт, хардлага сэрдлэг нутгийн ард иргэдийн дунд хонзон тарина. Түүний үзэж байгаагаар Азийн нэг бүс нэг зам санаачлага баяр баясалтай хөгжил дэвшил, тогтвортой байдлаас төө хол өр шир, өс хонзонгийн үүр болж хувирч болзошгүй байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-03-15

    Muulaad yaahawdee. Delhii hytaduudiig dagaj bga hoino. Mongol gj uls delhiigees tasrah hugjij bna daa. Hun ard ni ch haranhui buduuleg. Deeshee bish dooshoogoo udruus udurt dordoj bga ni haramsaltai bolowch odoogiin unen dur turkh

    • Mm
    • 2018-03-15

    Orchuulgiig ni oilgoj unshih gj 2 3 dahin unshlaa. Erunhii utgiig bol oilgoloo.

    • bayaraa
    • 2018-03-14

    yamar hel am hugalam hetsuu, hun oilgomgui orchuulga ve? orchuulsan hun ni uuruu dahiad unshaad uzeerei. arai gj yerunhii utgiig ni l oilgoloo

arrow icon