Нийтлэл 03 сарын 16, 2018

Дан ганц эрчүүд л хүчирхийлэгч биш

Сүүлийн жилүүдэд "Жинхэнэ монгол эр хүн хаачив" гэсэн эрэл хайгуул нийгмийн сэтгэл зүйд бий боллоо. Арга ч үгүй биз. Сүүлийн үед гэмт хэрэг гарах бүрт эрчүүд буруутан болж нийгмээрээ ад үзэх болсон. Гэвч тэд ч бас их бага хэмжээгээр хүчирхийлэлд өртдөг аж.

Дан ганц эрчүүд л хүчирхийлэгч биш

Гэр бүлийн гишүүний үйлдэлтэй холбогдуулан гэр бүлийн бусад гишүүд тухайн гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх, өөртөө итгэх итгэлгүй болгох, бусдаас тусгаарлах, сэтгэл зүй болон эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу гэм хор, сэтгэл санааны дарамт учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл  гэнэ гэж сэтгэл зүйчид тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар  судалгааг харахад 100 хувь эмэгтэйчүүд байдаггүй.  Эрчүүд ч мөн адил хүчирхийлэлд өртөж байдаг.  Өөрөөр хэлбэл нийгэм гэр бүлийн хүчирхийллийн тухай ярих л юм бол хохирогч бол эмэгтэй, хүчирхийлэгч бол эрэгтэй гэсэн явцуухан бөгөөд туйлширсан ойлголт газар авсанаар эмэгтэйчүүдийн эр хүнийг үнэлэмж буурсан. 

 Эрчүүд ч бас хүчирхийлэлд өртдөг

Монгол улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ч эрчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдлыг судалсан томоохон судалгаа улсын хэмжээнд ховор. Эрүүл мэндийн байгууллага НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн энэ судалгаагаар нийт хүчирхийлэлд өртөж байгаа эрчүүдийн 54 хувь нь адил хүйсийнхэн буюу эрчүүдийнхээ хүчирхийлэлд өртдөг, 10 хувь нь дарга нарынхаа, үлдсэн хувь нь гудамж талбайд явж байгаад зодуулдаг, дээрэлхүүлдэг гэсэн судалгаа гарсан байдаг байна.

 Эрэгтэй хүн  тэгш эрхийн асуудал ярих нь ичгэвтэр, жендер бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэх үзэл маш буруу хандлага

Эрэгтэй хүн л гэр бүлийн хамаг хүнд ачааг үүрэх ёстой, ингэж чадахгүй бол муу эр гэсэн жендерийн талаарх гажуу ойлголт газар авсан. Эрэгтэй хүн ачааллаа даахгүй болоод “муу эр хүн” болохоороо сэтгэлээр унадаг, архинд ордог, эсвэл хүчирхийлэгч болдог. Жендерийн мэдрэмжтэй байна арга билгийн ухаанаар өрх гэр, улс орноо төвхнүүлнэ гэсэн үг.

Монгол эрчүүдэд тулгамдаж буй олон асуудал бий

Боловсролын салбарт жендерийн илт гажуудал гардаг. Бага ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн харьцаа ойролцоо байдаг ч ахлах ангиас эхлээд жендерийн баланс алдагдаад эхэлдэг гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр эрчүүдийн боловсрол хаягдсан. Энэ нь цаашлаад эдийн засгийн амьдралд нөлөөлөх болсон. Мөн Монголд эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч, эмнэлгийн тоо хуруу дарам.

 


 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon