Эрийн гурван наадам бөмбөрцөгийн хаана ч давтагдашгүй соёлоос гадна Монгол улс оршин тогтнох дархлааны нэг хэсэг мөн. Гэтэл шөнө орой болтол уралдаж, хүүхэд, морио хайсан уяачид, мориноосоо унаж гэмтсэн, цус нулимстайгаа хутгалдсан морин уралдаан болж өнгөрөв үү
.
"Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан энэ амралтын өдрүүдээр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан. Хэдийгээр хаврын тэргүүн сар хэдий ч цас мөс хайлаагүй хүйтэнд зохион байгуулагддаг хурдан морины уралдаануудыг Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн газар, бусад ТББ-уудаас удаа дараа хүчтэй эсэргүүцсэн. Учир нь энэ үеэр зохион байгуулагдаж буй морин уралдаан олон хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг. Гэтэл насны хязгаарыг нэмж, уралдаан зохион байгуулах эрхийг уяачдад олгожээ
. Уяачид ямар ч шийдвэрийг үл тоон, хууль зөрчин байж хөрөнгө мөнгө эрх мэдэлдээ аархсан “Дүнжингарав” наадмыг хийдэг
. Энэ удаа ч урьдын адил хүүхдийн амь нас эрүүл мэндийг үл тоон шөнө болтол наадамлав.
МСУХ-оос 2013 онд гуравдугаар сарын 26-ны өдрөөс зургадугаар сарын 1 хүртэл хурдан морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргаж байсан байдаг. Гэвч энэхүү уриалга маягийн шийдвэр хэрэгжээгүй.
Үүний дараа өнгөрсөн онд төрийн бус байгууллагууд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэвч уяачид энэ шийдвэрийг уяачид мөн л үл тоосон.
Мөн Засгийн газар жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон
байна.
Ингэхдээ хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон ч дээрх үүрэг Дүнжингарав 2018 уралдааны үеэр талаар боллоо.
Морин спортын холбоо шөнийн уралдаан зохион байгуултлаа хийх юм олж ядаа юу?
Цолны үнэлгээнд харгис, шөнийн уралдааны дүнг оруулахгүй байхыг наадмын комиссоос шаардацгаая.
Сэтгэгдэл бичих