Нийтлэл 03 сарын 23, 2018

АМЬДРАЛ САЙХАН:Багадаа Чойномын шүлгүүдийг тэмдэглэлийн дэвтэртээ хуулж бичээд цээжилдэг байсан

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн, эх бэлтгэгч дизайнер мэргэжилтэй, гэрэл зураг сонирхогч Ганбатын Болортуяа өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.

Амьдралыг харах өнцөг үзэл бодлоосоо хуваалцаач?

Өөрийнхөө л нүдээр харахыг хүсдэг. Яагаад гэвэл бусдыг бодож бусдын өмнөөс хараад байхаар өөртөө таалагдахаа больж эхэлдэг учраас. Юмны хоёр талыг нь харж тунгаадаг. Яагаад ч юм эхлээд муу талыг нь хардаг л даа үүний дараа сайн талыг нь илүү их тод харж чаддаг.  Хүнд зориг зүрх, амьдрах ухаан бас бүтээлч чанар байхад болно доо л гэж боддог. Амьдрах ухаан бол өдөр тутмын ажил алба, компьютерын ард суухаас шал өөр зүйл.  Гэр бүлдээ аз жаргал, амар амгалан бэлэглэх чадвар гэх үү дээ. Монголчууд бид чинь ахуйгаа машид дээдэлдэг улс шиг санагддаг. Гэр бүлээ маш ихээр хүндэтгэж хайрладаг. Талархал бас маш чухал. Ямар ч үед гэр бүл, найз нөхдөдөө, бусдад бас өөртөө, өөрийн тархи болон зүрхэндээ талархаж л сурах хэрэгтэй гэдгийг ихээр ойлгож байгаа шүү.   

 Сэтгэлийн хүүрнэл бүлгэмд яагаад нэгдэх болсон бэ. Утга зохиол сонирхож бичиж эхлэх болсон үеэсээ дурсаач?

Багадаа аавынхаа номуудаас Р.Чойномын номуудыг их уншдаг байсан. Таалагдсанаа тэмдэглэлийн дэвтрээр нэг хуулж бичээд цээжилдэг, хааяа тод чангаар уншдаг байлаа. Нэг удаа уран жиргээд ороод нэг хүний шүүмж үгнээс болоод уншихаа хаячихсан юм. Одоо бодохоор харамсдаг л юм тэгээд бичих хүсэлтэй болсондоо. Ер нь ном уншаад сууна гэдэг бол аниргүйд өөрөө нэвтэрч төсөөлөлдөө уусах шиг сайхан зүйл. Бичнэ гэдэг өөрийгөө ойлгох нэг хэлбэр байх гэж боддог. Хааяа өөртэйгөө харилцдаг юм шиг доторх хүнээ илүү сонсдог учраас бичихийг хичээж яваа... 

 Хүний амьдрал дандаа сайхан байдаггүй. Уйтгар гуниг ганцаардлын талаар таны бодлыг сонсъё?

Аз жаргал бол ганцхан сайхан инээдээс, сайхан үгнээс авхуулаад л байж болох хамгийн энгийн хөнгөн бөгөөд хүнд сэтгэгдэл.  Гол нь тухайн хүний нөхцөл байдал тэр хүний хүлээн авах чадамжаас хамааралтай юм болов уу гэж боддог. Уйтгар гуниг гэдэг бол хайртай хүнээ, ээжийгээ алдах. Өөр юу ч биш. Гэхдээ хүн хүнд харьцангуй ойлголт л доо хааяа ганцаараа суугаад хөнгөн сайхан гуниглачих ч сайхан тайвшрал мэт санагдах үе байдаг.  Заримдаа бол нэг сайхан санаа төрөх үед “yeah good idea” үүнийг хийж үзье гэж бодох чинь жинхэнэ аз жаргал. Аз жаргал, баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон эдгээр нь бүгд л нэг зүйл дээр төвлөрдөг гэж уншиж байсан юм байна. Гэхдээ бүгдийг нь бид өөрсдөө бүтээж чадна гэж боддог. Аз жаргалаа бүтээх үү? Уйтгар гунигаа дэврээж ганцаардалдаа живэх үү бас л сонголт юм билээ. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-03-23

    Даалгавар их өгөх нь хүчирхийлэл мөн үү? Үсгээ ч үзэж дуусаагүй 1-р ангийн сурагчдад амралтаар нь Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол шүлэг цээжлэх даалгавар өгсөн байна, багш нь цаанаас нь өгсөн гэх, бага ангийн багшийн цаана хэн байнаа?

arrow icon