Нийтлэл 03 сарын 30, 2018

Iphone утасны баттериан элэгдлийг өөрөө мэдэх боломжтой болжээ

Apple компани мобайл үйлдлийн систем iOS-ийнхоо 11.3 хувилбарыг зах зээлд гаргалаа. Уг хувилбарт олон шинэ зүйл багтаж байгаагийн нэг чухал хэсэг нь “Battery Health” буюу баттерейгаа хянах боломжтой болжээ.

Тухайлбал баттериагаа хэр удаан ашиглаж байгаагаас хамаараад хуучин гар утаснууд дээр 100-аас бага хувьтай харагдана.

 Эндээс та баттерейгаа солих болсон үгүйгээ мэдэж болох юм. iPhone утасныхаа Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч iOS 11.3 хувилбарыг суулгана. Суулгах ажиллагаа дууссаны дараа Settings->Battery хэсэгт нэвтрэхэд “Battery Health (Beta)”гэсэн сонголт нэмэгдсэн байгаа. Энэ хэсгийн “Maximum Capacity” хэсэгт уг iPhone утасны баттерей хэр багтаамжтай байгааг харуулна. Хэрвээ шинэ, шинэвтэр бол 100% гэсэн тоо харагдах юм. Харин хоёр дахь мөрөнд “Peak Performance Capability” гэсэн хэсэг бий. Хэрвээ баттерейн эрүүл мэнд хэвийн биш бол үүний дор “Disable” гэсэн хөх өнгийн холбоос ил гарсан байх юм. Үүнийг дарж идэвхжүүлснээр та  баттерейныхаа чадлыг шавхтал утасаа ажиллуулна гэсэн үг. Хэрвээ хэвээр үлдээвэл Apple компани утасны оновчтой ажиллагааг зохион байгуулж, гэнэтийн унтрах гэх мэт үзэгдлээс хамгаалах юм.

Харин Apple-ын зохицуулалтыг “Disable” хийснээр таны iPhone утас ачааллаа даахгүй болох үедээ гэнэт унтрах, зарим аппликэшнийг ажиллуулахад удах, чанга яригчийн дуугаралт сулрах, камерны гэрэл заримдаа ажиллахгүй болох зэрэг эрсдлүүд тохиолдож болно.

Уг боломж нь зарим хэт өндөр шаардлагатай хэрэглэгчийн хүсэлтээр бий болсон тул дундаж хэрэглэгч аль болох “Disable” тохиргоогоор оролдохгүй байх нь зөв юм. Харин энэ 11.3 хувилбарын шинэчлэлээр ийм зохицуулалтыг Apple дангаар шийдэхгүй, хэрэглэгчид өөрөө шийдэх боломжийг олгож байгаа юм.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon