Нийтлэл 04 сарын 03, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Хорвоогийн юм бүхэн өөр өөр өнгө төрхтэй

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт сэтгэлийн хүүрнэл бүлгэмийн гишүүн Зоригтбаатарын Золбоо амьдралынхаа сайхан дурсамжийн нэгээхэн хэсгээс хуваалцсан юм.

 

 

Хорвоогийн юм бүхэн өөр өөрсдийн өнгө төрхтэй байдаг. Хүн бүрт гэгээн сайхан  дурсамж бий. Харин миний хүүхэд насны гэгээн дурсамжийн баатар бол миний хайртай өвөө. Өвөө минь их том биетэй. Хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан. Сургууль дээр ирэхэд багш бүр өвөөтэй минь мэндэлнэ. Өвөөгөө дагаад гадуур явах их гоё. Хүссэн юм бүхнийг минь авч өгч эрхлүүлнэ, хамт тоглоно, надтай яг л том хүнтэй ярьж буй мэт ярилцдаг.

Өвөө шигээ хүн болох юмсан гэж үргэлж өвөөгөөрөө бахархдаг байсан. Тавдугаар ангид орох жил уул шиг түшигтэй өвөө минь бурхан болсон юм. Тэр үед ярилцах хүнгүй, надад байгаа бүхэн алга болчихсон мэт үнэхээр хүнд байсан. Ээж минь гадаадад байдаг байсан юм. Тиймээс би захидлаар дамжуулж ээждээ сэтгэлээ нээж сайхан муухай бүхнийг л ээждээ бичдэг байсан нь яван явсаар надад бичих дадал анх суулгасан. Оюутан байхдаа энд тэнд жижиг өгүүлэл нийтлүүлнэ. Түүнийгээ ичээд хүнд хэлдэггүй.  Ээж маань намайг маш их урамшуулдаг учир ээждээ л уншуулна.  Одоо ч миний байнгын уншигч, бас шүүмжлэгч. Үргэлж намайг хайрлаж, дэмждэг хүмүүсээр хүрээлүүлсэн би их азтай хүн.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Уншигч
    • 2021-04-03

    Хүүхэд насанд үлгэр дуурайлал болсон өвөөд нь талархая. Зөв хүн болж хүмүүжүүлж чаджээ...

    • Hvb
    • 2018-04-05

    Saihan bvhen setgeleer boldog

    • Уншигч
    • 2018-04-05

    Загварын онцгой төрхтэй сайхан бүсгүй юмаа,Үгийн сайхныг урлаж Сайхан энерги царайгаараа олноо баярлуулж яваарай улам их амжилт хүсье Би чиний байнгын уншигч

    • hoorhii doo
    • 2018-04-03

    huuhduud hoorhon ymoo ooroo oortoo setgegdel uldeej ene ter

    • шүтэгч
    • 2018-04-03

    Хүний төлөө тэнүүхэн сэтгэлтэй сайхан бүсгүй чамаараа зөндөө бахархадаг хүмүүсийн юм хэлэхийг битгий тоо тэдний өмнө өлхаж байгаа нь мундаг

arrow icon