Нийтлэл 04 сарын 20, 2018

Монгол Улсын Нисэхийн тухай хуулийг баталлаа

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулж хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь дэмжсэн учир Улсын нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Монгол Улсын Засгийн газраас  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн, үг хэллэгийн зарим найруулгын засварыг хийсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon