УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.
Тус бүлэг Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцож, огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ тухайд бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлгээс танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагыг хүргүүлнэ
. Тодруулбал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Мөн тэрбээр Төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь иргэн Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой хэмээн яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж тэд харж байгаа учир энэ хоёр сайдыг огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл бичих