Нийтлэл 05 сарын 03, 2018

БИ ШААРДАХ ЭРХТЭЙ: Хүнсний бүтээгдэхүүний шошго стандартаа мөрд

Trends.mn сайт өнөөдрийн асуудал хөндсөн сурвалжлагаараа түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүний чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага болон хадгалах горимын асуудлыг хөндлөө. Бүхнийг хурдан, түргэн, гялс амжуулах нь өнөө үеийн хамгийн гол зарчим болоод байгаа билээ. Энэхүү эрчимтэй хэмнэлийн улмаас бид өдрийн цайгаа ч тухтай суун ууж чадахаа больжээ. Тиймээс өөрийн эрхгүй пакеттай шөл, каш, гоймон, прожки, ороомог, кимбаб руу зүтгэцгээдэг. Ажлынхаа хажуугаар савтай ийм бүтээгдэхүүндээ ус хийгээд л тэжээллэг үдийн зоог бэлэн боллоо гэсэн үг. Бас амттай. Гэхдээ ашигтай болов уу. Тухайн үед цадсан мэдрэмж өгөх ч таны эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй гэдгийг та мэдэх үү?

 Тиймээс л  гар дээрээс болон зориулалтын бус цэг /ТҮЦ/-ээс хуушуур, пирошки, чанасан өндөг, зууш зэргийг худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтын газраас анхааруулдаг байна. Учир нь:

Үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангаагүй, хэзээ хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй

Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын болон хөргүүртэй тээврийн хэрэгслэлээр тээвэрлэгдээгүй /дам бохирдол үүсэх нөхцөл бүрдсэн/

Хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүрт хадгалаагүй чанарын баталгаагүй хүнс АВЧ таны эрүүл мэндийг эрсдэлд оруулах магадлалтай

 

Сэтгэгдэл бичих

arrow icon