Эрүүл мэнд боловсролын салбарын ажил хаях жагсаалтай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос дараах асуудлыг тодрууллаа.
Сайн байна уу. Боловсрол эрүүл мэндийн байгууллага цалин нэмүүлэх жагсаал зохион байгуулаад удаж байна. Энэ тал дээр танай яамны зүээс ямар байр суурьтай байгаа вэ?
Өнгөрсөн намар багш нарын жагсаалын үеэр хийсэн гурван талт хэлэлцээрийн дагуу асуудлыг шийдэх гэж ажиллаж байна
. Энэ гурван талт хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн байдаг. Нэгдүгээрт, амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулж 2018 онд цалин нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх. Хоёрдугаарт, энэ оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээ байгуулах талаар тусгасан байдаг. Засгийн газар энэ үүргээ биелүүлж байгаа.
2018 оны хоёрдугаар сарын эхээр Монгол Улсад ирж ажилласан Олон улсын валютын сангийн Ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөний эцэст 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, царцаана гэсэн заалтаас татгалзсан. Энэ дагуу 2018 оны IV улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан. Энэ бол Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ нэгийг биелүүлсэн гэж хэлж болно. Хоёр дахь асуудал нь энэ оны II улиралд багтаан нэмэлт хэлэлцээр байгуулна гэсний дагуу яриа үргэлжилж байна.
Жагсаал цуглаан хийхээс гадна тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ шүү дээ?
Уг нь нэмэлт хэлэлцээ хийж байгаа учраас ажил хаях хуульзүйн үндэслэлгүй.
Санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Нөгөө талаас олон улсын валютын сантай ойлголцож асуудлыг шийдвэрлэж явахгүй бол эдийн засаг хүнд үед дэмжлэгийг нь авчихаад тохирсноосоо буцах хэцүү. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд валютын сантай хийсэн эдийн засгийг тогтворжуулах хэлэлцээрийг богино хугацаанд зогсоочихгүй байх хэрэгтэй.
Багш нарын цалинг нэмж, урамшуулал олгоно гэж өнгөрсөн намар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай тохирсон. Гэтэл энэ хэлэлцээр биелэхгүй нь гэсэн хардлага олон нийтийн дунд байна?
Энэ дагуу төрийн байгууллагуудын өөрийн үйл ажиллагааны орлогыг Сангийн яам хурааж авдаг байсныг больж байна. Үйл ажиллагаа явуулаад олсон орлогоор нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх эрхийг нь нээж өгсөн. Багш нарын улирлын урамшууллын хэмжээг нэмэгд үүлсэн зэргээр хэлэлцээрээр байгуулсан амлалтаа Засгийн газар аль болох хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ер нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой гэж байна. Хэзээнээс нэмэгдэх вэ?
Цалинг хэзээнээс хэдэн хувиар нэмэх үү гэдгийг хэлэлцээрийн явцад шийднэ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд заавал 50 хувь нэм гэж хэт өндөр шаардлага тавьж байгаа нь хүндрэл үүсгэж байна. Ямартаа ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл бичих