Нийтлэл 05 сарын 31, 2018

Цагаан толгойн нэг ч үсэг хасагдахгүй

“Монгол хэлний тухай” хуулийн 21-р зүйлийн 2-т “Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан ёсоор 2018 оны 5-р сарын 23-нд зарлиг буулгаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон.

Шинээр байгуулагдсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 оны 5-р сарын 29-нд болсон анхны хуралдаанаараа “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцуулж, хэвлүүлэхээр шийдвэрлэв. Энэ толь монгол хэлний 37486 үгийг багтааж, үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангиллыг тогтоон, үг хувилах байдлыг кодоор илэрхийлсэн бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орнуудын нийслэлийг зөв бичих зэргийг хамруулсан. Өнөөгийн кирилл цагаан толгойн нэг ч үсгийг хасаагүй бөгөөд зөв бичих дүрмийг өөрчлөөгүй болно.

 Энэ толийг монгол хэл бичгийн хорь гаруй эрдэмтэн хоёр жилийн турш бүтээж, зөв бичих дүрэм дээрээ тохиролцсон. Иймд 1941 онд кирилл үсэг зохиогдсоноос хойш болон 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь” зохиогдсоноос хойш үргэлж гардаг зөрөөг энэ толиор бүрмөсөн журамлах бололцоотой боллоо.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon