Нийтлэл 06 сарын 05, 2018

М.Энхболд Парламентаризмын хөгжил чуулга уулзалтад ШХАБ-ын тухай юу хэлэв?

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний 15 орон парламентын дэд даргын түвшинд чуулжээ.

Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх, терроризмоос сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хууль тогтоомжийн хөгжлийг хангах, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг парламентын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлэх өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж буй юм.

Уулзалтын нээлтийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евро Азийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх” хэмээн дурджээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon