Нийтлэл 06 сарын 07, 2018

ШХАБ дахь статусаа дээшлүүлмээр байгаа нь Баттулга уу, Хүрэлсүх үү?

 Монгол Улс ШХАБ-д ажиглагч  гишүүний  байр сууриа дээшлүүлж жинхэнэ гишүүнээр элсэх асуудал  Монголын нийгэмд багагүй маргаан үүсгээд байгаа билээ.  Энэхүү ШХАБ-д  ажиглагчийн түвшний  статусаа дээшлүүлж жинхэнэ гишүүнээр элсэх  асуудлыг Ерөнхийлөгч Баттулга Монголын эдийн засгийн форум дээр танилцуулсан. Тиймээс олон нийтийн дунд Ерөнхийлөгч Баттулгыг  сонгуулийн үеэр амлаж байсан “Монгол ялна” хэмээх сүржин урианаасаа няцаж Монголын эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн ширүүн шүүмжлэл өрнөж байна.

Тэгвэл сүүлийн үед гарч байгаа мэдээлллийн эх сурвалжаас харвал  Засгийн газрын зүгээс ШХАБ-д ажиглагч түвшний гишүүний байр сууриа дээшлүүлж жинхэнэ гишүүнээр элсэх асуудлыг санаачилсан байх магадлал байгаа юм

 Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Занданшатар “ШХАБ бол хилийн аюулгүй байдлын асуудлаар анх байгуулагдсан. Яваандаа илүү эдийн засийн агуулгатай болж Энэтхэг улс нэгдсэн. Энэтхэг бол дэлхийн хамгийн их хүн амтай улс. Пакистан улс бас нэгдсэн. Энэ нь бол нэг бүс нэг санаачилга, Торноны зам, эдийн засгийн хөгжил зүүн хойд Азид төвлөрч байгаа байдал зэргийг харахад энэ байгууллагад нэгдэх нь бидний хувьд ямар боломж бий болгох вэ гэдгийг харах ёстой.

Бас ямар эрсдэл бий болгох вэ гэдгийг харах ёстой. Тэр үндэслэлийг анализ дээр гаргах хэрэгтэй. Боломж, эрсдэл, давуу тал, сул тал бий болгох бүх зүйлийг судалж байж элсэх ёстой. Судалгаанд үндэслэж эцсийн шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гаргах ёстой” гэх үгүйсгээгүй тайлбар өгсөн бол өнөөдрийн УИХ –ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд "ШХАБ-ын асуудлаар Засгийн газраас нууцын зэрэглэлээр өргөн барьсан учраас хаалттай л хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг өгсөн.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрднэбатын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан нийтлэлч  Г.Отгонбаяр "ШХАБ-ын тухай яриа төрийн ордонд анх эдийн засгийн форумаас өмнө МАН-ынхан дунд болсон.  Бас ШХАБ-ын  асуудлыг ярьсан УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч оролцоогүй энэ асуудлаар эцсийн шийдийг зөвхөн УИХ буюу 65-ын бүлэг гаргана гэх" мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл ШХАБ-д ажиглагчийн түвшингээ дээшлүүлж жинхэнэ гишүүн болох саналыг хэн гаргасан бэ?

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon