Нийтлэл 06 сарын 11, 2018

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Неолиберализм ба Монгол

Монсудар" хэвлэлийн газраас "Соён гэгээрлийн өдрүүд"  цуврал арга хэмжээг зохион байгуулж буй юм. Соён гэгээрлийн өдрүүд өнөөдрөөс эхлэн "Неолиберализм ба МОНГОЛ" хэмээх хэлэлцүүлгээр эхэлж байна. Энэ үеэр Неолиберализм Монголыг хааш нь хөтөлсөн бэ, орчин үеийн улс төр эдийн засгийн ямар онолыг баримталдаг вэ, Монгол улсын өр хаанаас эхэлсэн бэ эрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт Эдийн засагч Х.Батсуурь, Реалполитик судлаач Д.Болорболд, МУИС-ийн Улс төрийн тэнхимийн багш Өлзийсайхан, ХУИС ОУ-ын харилцааны тэнхимийн П.Мягмардорж, Улс төрийн эдийн засгийн хөгжлийн бодлого судлаач Ж.Санчир болон Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А.Болор-Эрдэнэ нар оролцож үзэл бодлоо илэрхийллээ.

Монгол улсын гадаад өр хаанаас эхэлсэн бэ?

Эдийн засагч Х.Батсуурь: Неолиберализм гэж юу вэ гэдэг дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлье.  Дэлхийн эрдэмтдийн үзэж байгаагаар Неолибелизм гэдэг нь санаа буюу үзэл баримтлал бөгөөд энэ нь үндэстэн дамнасан корпариациудад дэлхийн баялгийг гарт нь атгуулах хавтас болж байгаа. Үүний цаана эдийн засгийн эрх ашиг байна гэж үздэг. Тэгвэл гадаад өрийг ярья.

Монгол улс 28 тэрбум долларын өр байгаа. 8-9 тэрбум доллар нь төрийн үлдсэн нь хувийн компаниудын өр байна.  Гадаад өр хэрхэн бий болсон гэхээр бид хүссэн ч их хэмжээний мөнгө авсаар ирсэн. Гэхдээ дотоодын мөнгөн тэмдэгтээр биш гадны мөнгөн тэмдэгтүүдээр авч байсан. Гадаад өр дотоод өрийн ялгаа нь юу вэ гэхээр гадаадын өр тухайн улсыг хөгжүүлэхгүй, өөрийн эрхшээлдээ барьж байх зорилготой байдаг. Өнөөгийн байдлаар манай гадаад өр хэрээс хэтэрсэн байна.

Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А. Болорболд: Манайхан неолибериализмийг буруу ойлгоод байгаа юм шиг санагддаг. Миний хувьд неолибериалзмыг эсэргүүцдэг. Неолибериалзм гэдэг чинь анх засаглалын дарамтаас хамгаалах үзэл байсан ч 20-р зуунд зөвхөн нэрийг нь аваад агуулга нь өөрчлөгдөж ирсэн. Неолиберализм гэдэг бол хүмүүсийн хөдөлмөр байгалийн баялаг эрдэм боловсролыг хэдхэн улсууд шимэх гэсэн үзэл суртал шүү дээ.  

ХУИС, ОУ-ын харилцааны багш П. Мягмардорж: Неолибериализмыг даяаршлыг онолын суурь гэж үздэг. Дэлхий нийт бүгд харилцан хамааралд орсон. Үүнээс гарах гарц үгүй, гаръя гэвэл Хойд Солонгос шиг л болно.

 Улс төрийн эдийн засаг, хөгжлийн бодлого судлаач Ж.Санчир: Сүүлийн 30-40 жил либерализм хазаар ногтгүй явлаа. Одоо фашист чиг хандлага руу орох гэж байна. Одоо энэ хоёр дундах үе хэрэгтэй байна.

Реалполитик судлаач Д. Болорболд:  Монгол Улсад эдийн засгийн бодлого гэж байхгүй гэдгийг би 20-иод жилийн судалгааныхаа үндсэн дээр хэлэх байна. Төрийн нэрийн дор Америкт боловсруулсан эдийн засгийн бодлого хэрэгжиж байна. Энэ дэглэмийг бид халах хэрэгтэй. Сүүлийн үед хууль чангараад байгаа нь фашизмын үед шатандаа орлоо. Үнэмлэхгүй ядуу, үнэмлэхүй ядуу гэж хоёр хуваагдаж байна. Ийм эрх чөлөө гэж байхгүй. Бидэнд уламжилж ирсэн үнэт зүйл, үндэсний эрх ашиг гэж бий.

Энэ тухай 2008 оноос эхлээд 10 ном орчуулсан. Эдийн засгийн алуурчин, Эрин цагийн дуудлага зэрэг 10 ном бичсэн. Өөрийнхөө хэрээр ном гаргаж, ийм асуудалтай би тэмцэж байгаа хэрэг. Хүмүүс төрийн бодлого, ардчилал эрх чөлөө гэж чухам юуг хэлээд байгааг өөрийн ухамсраар тунгаая гэвэл энэ талаар ном уншмаар байгаа юм. 

 Олон улсын тоймч Гантулга: Монголчуудын илүү сайн хийж чаддаг зүйлийг дэмжих хэрэгтэй. Солонгосын хөгжлийн эхэн үед эмэгтэйчүүдээрээ баахан хүүхэлдэй хийлгээд түүнийгээ гадаад руу борлуулж ихээхэн ашиг олсон. Түүн шиг монгол хүнээс хамаардаг эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Ашигт малтмалыг төрийн мэдэлд шилжүүлэх хэрэгтэй.

Монголын нийгмийг баячууд гартаа атгаж байгаа цагт улс орны хөгжлийн тухай санахын хэрэггүй болоод байна. Энэ бүхнийг тэд хийж чадахгүй. Тэгэхээр Монголын нийгмийг өөрчлөх хэрэгтэй. 1990-ээд он шиг тэр цэгтээ буцаж очоод, шинэ нийгмийг бүтээх ёстой.

 Улс төрийн эдийн засаг, хөгжлийн бодлого судлаач Ж. Санчир: Монгол Улсын гадаад өр 28 тэрбум доллар. Энэ өр олон улсын байгууллагуудын тавьсан стандартаас давсан. Гадаад нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан бол одоо 240 /нийт/ хувийг даваад байна. Ийм байдлаар явбал ЗГ гадаад өрөө дийлэхгүй, хувийн хэвшлүүд ч тавьсан өрөө дийлэхгүй болно. Ийм тохиолдолд хувийн хэвшлийн өрүүдийг ЗГ худалдаж авах нөхцөл үүсдэг, ийм нөхцөл үүсэх бүрэн боломжтой гэж сануулмаар байна.

МУИС, Улс төрийн тэнхимийн багш Өлзийсайхан: Би хичээл заахдаа либерализмын талд байдаггүй. Манайд либерализмыг дэмждэг хүн байдаг. Шударга бусаар амжилтад хүрсэн хүмүүс либерализмыг дэмждэг. Жирийн багш би бүрэн утгаар нь дэмждэггүй. Либерализмд сайн зүйл бий. Бид олон улсын хэмжээнд холбоо харилцаагүй болно гэж байхгүй. Өөрийнхөө эдийн засгийн тэгтэл чөлөөтэй тавьсан төр байхгүй. Чөлөөтэй тавиад, уруудаж доройтсон төр улсууд түүхэнд байдаг.

Ийм өр үүссэн тохиолдол улс орнуудын түүхэнд байдаг. 1960-80-аад онд колониос салсан улсууд өөрийн улсын хөгжлийг боломжийн хэмжээнд аваачсан. Өр тавьж, хөгжилд  хүрсэн олон улс бий . Өр бол тийм аюултай зүйл биш. 

Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А. Болор-Эрдэнэ: Миний бичсэн “Социалист хөгжил” ном бол социал демократ үзлийг судалж хөгжилд хүрсэн Скандинавын орнуудын тухай ном юм. Өрсөлдөөнд хэн хүчтэй орж байна, тэр л нийгмийг баялгийг хүртдэг тухай тэгш бус тогтолцоог либерализм гэж үздэг. Америк үүний тод жишээ. Америкт нийгмийн баялгийг хүртэж чадахгүй 50 сая иргэн байдаг. Тийм учраас гэмт хэрэг их байдаг. Хувийн өмчид халдвал шууд буудахад бэлэн нийгэм юм.

Өр яагаад бий болов гэвэл энгийн логикоор зээл авсан мөнгөө зохистой зарцуулаагүйгээс өр үүссэн. Ашигт малтмалуудын үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байсан. баялгийн үнэ зах зээл дээр байнга өндөр байна гэж харж, зээл авсаар байсан. Мөнгөтэй харьцаж сураагүй, халамжид зарцуулсаар байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

    • Зочин
    • 2021-01-11

    А.БолорЭрдэнийн бичсэн Социалист хөгжил ном ойлгомжтой сайхан бичсэн ном байна лээ.. Улс төрийн ойлголт тааруу хүмүүс уншиж ойлголт аваарай.

arrow icon