УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хууль зүйн сайдын зүгээс нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж үзэж байгаа бол УИХ-ын зарим гишүүд дээрх хуулийн төслийг анх оруулж ирсэн хувилбараар нь дэмжиж болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Энэ хуулийн төслийг оруулж ирсэн хувилбараар нь дэмжих боломжгүй. Олон улсын жишгээ ч бид харах хэрэгтэй
. Аль ч орон улс орны аюулгүй байдал, гадаад худалдаа, цөмийн энерги зэрэг асуудлууд нь Захиргааны хэргээс гадна байдаг. Манайд бол “Эрдэнэт” стратегийн ордод ордог. Гэтэл хуулиар “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шууд шийддэг болгохоор Засгийн газар оруулж ирлээ. Захиргааны хэрэг дээр энэ асуудал унаад байгаа нь авлигад идэгдсэн хэдхэн шүүгчтэй холбоотой. Үүнд, хязгаар тавихын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Би салбарын сайдынх нь санааг ойлгож байна. Бид Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах хэмжээнд асуудлыг ярьж болохгүй. Гол нь улс төрийн шийдвэр гэдэг асуудлаа татаж авах ёстой
. Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч Засгийн газар “Улс төрийн шийдвэр” гэдэг тодотголоо эргэж харах хэрэгтэй".
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: "Энэ хуулийн төсөл яг энэ чигээрээ батлагдвал шүүхийн байгууллага нурна
. Хуульчидтай байнгын хороо уулзалт хийсэн. Ц.Нямдорж сайдтай нь ярилцсан. Энэ асуудал дээр ойлголцолд хүрнэ гэж харсан. Ер нь шүүхийн байгууллага ялзарч гүйцсэн нь үнэн. АТГ одоо үүдэндээ хэвлэлийн хурал хийдэг индэртэй болох хэрэгтэй. Гол нь энэ хуулинд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зогсоож чадах юм уу. Захиргааны хэргийн шүүх дээр агентлагийн дарга, аймгийн засаг дарга, сайдын шийдвэрийг авч хэлэлцэхгүй болж, ард түмэн хохирвол хэн тэдний гомдолыг барагдуулах вэ. Ганц нэг шүүгчдээс айгаад шүүхийнхээ тогтолцоог нураах гэж байгаа нь эмгэнэл шүү
” гэж тодотгосон юм.
Сэтгэгдэл бичих