“Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөгжлийн Төв” НҮТББ нь нийт насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрт суралцуулах, хөдөлмөр эрхлүүлэх, татвар төлөгч бий болгох болон өсвөр наснаас эхлэн тэдгээрт бэлтгэх эрхэм зорилготой байгууллага юм.
Тус байгууллага нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан”-даа хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болоод байна.
Тус зуслан нь тусгай хэрэгцээ шаардлагатай дөнгөж төрсөн нярайгаас эхлэн хөдөлмөрийн насанд хүрсэн залууст зориулсан хөгжүүлэх, хөдөлмөрлүүлэх хөтөлбөрөөр үйлдвэрлэл зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Тус зуслан нь хүүхдүүдийнхээ тав тухтай, аз жаргалтай, эрүүл амьдрах, нийгэмд аюулгүй, таатай эерэг орчныг бий болгох, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төр засгийн бодлого боловсруулагчдад нөлөөлөх ажлуудыг хийж эхлээд байна.
Нийт хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй залууст чиглэсэн тэднийг биеэ даах чадварыг дээшлүүлэх, тэдэнд хөдөлмөрлөх боломж олгох, мөн бүрэн дунд, дээд боловсрол эзэмших боломжийг бий болгох нь тэдний эрхэм зорилго юм.
Зусланд хамрагдсанаар:
Хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн аливаа харилцаанд оролцоход нь тэдгээрт болон тэдний гэр бүлийнхэнд нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
Бие хүний хөгжлийг өсгөх буюу нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагдах;
Бариа, хэл заслын дасгал өдөр тутамд хийх;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоорондоо танилцаж, нөхөрлөх, туршлага солилцох;
Үнээний аж ахуй дээр гарч шууд ажлын байр бий болгох, байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөдөлмөр эрхлэх. Монголдоо анхдагч бие даасан ажлын байр бий болгохыг зорьж байна.
Тэгш хамруулах оролцоог дэмжиж ажиллах бөгөөд 1+1 зарчим буюу эрүүл энгийн иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын оролцоо.
Мөн дан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээс гадна эцэг, эхчүүдэд зориулсан хөтөлбөрүүд хамтран хэрэгжих юм
.
Үүнд: хөтөлбөрүүдээс дурдвал
Эцэг эхчүүдэд зориулсан ядаргаа тайлах бариа засал
Сэтгэл заслын хичээлүүд
Хүүхдийн хөгжил, зөв хооллолт, анхдагч асуудлуудад мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлэх
Энэхүү сувиллаар дамжуулан хүүхэд залуус цэвэр агаарт мал ,аж ахуйгаар дамжуулан хөдөлмөрлөх болоод, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй юм
. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн хэрэгцээнд тохирсон зуслан нь зуны турш явагдах ба хөдөлмөр зуслангаар дамжуулан нас насны хүүхдүүдийг эрүүл цэвэр агаарт, эмийн бус аргаар, хөдөлмөр эрхлүүлж сургах тус тусын онцгой хөтөлбөрөөр хөгжүүлэхэд оршиж байна.
Тус зуслангийн үйл ажиллагааг “Оюу толгой ххк” болон “Хас банк”, “ADILUX LLC”, “MCS” зэрэг олон байгууллагууд дэмжин ажиллаж байна.
Монгол авьяас ур чадварыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд “Оюу толгой” компани зорилтот бүлгийн чадавхыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж тус төсөлтэй хамтран ажиллаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхыг бэхжүүлэх нь нийгмийн олон талт оролцоо, онцлог байдлыг хангаж байгаа юм.
Yaj hamragdah ve
баяр хүргэе энэ зусланд хөдөө орон нутгаас оролцож болох уу танай гишүүн болбол ямар материал бүрдүүлэх вэ яаж хамтарч ажиллах вэ би бол хөдөө орон нутагт хбх харицаж ажилладаг хүн байгаа юмаа