Хотын А бүс буюу Цэрэндоржийн гудамж. Энд “Гутлын 22” гэж нэрлэгдэх дөрвөн давхар цагаан байшинд Монголын үе үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд амьдарч ирсэн түүхтэй. Гэтэл энэ байранд оршин суугчид нийтийн эзэмшлийн талбай гэж бараг байхгүй шахам, байгаа жаахан зайгаа өөрсдөө тохижуулан мухарын жижигхэн хэсгийг хүүхдийн тоглоомын талбай болгон ашиглаж орцны урд талын жаахан хайсыг машины зогсоол болгон “аргалж” амьдарсаар өдийг хүрчээ
.
Гэтэл даварсаар даварч яг урд нь байгалийн гэрэл, нар салхийг халхлан 9 давхар зочид буудлын барилга болон механикжсан зогсоол барих гээд иргэдээс санал авч буй тухай мэдээлэл бидэнд ирсэний дагуу тус байрны Сууц өмчлөгчдийн холбооноос нөхцөл байдлыг тодруулсаныг эндээс уншина уу.
Уг нь Орон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар оршин суугчид орчны газартай байх эрхтэй.
Уг орчны газар нь оршин суучгдад зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зам, зогсоол, түүнтэй адилтгах барилга байгууламж, бүхий нийтийн эзэмшлийн зам талбайтай байхаар тусгасан байдаг. Гэтэл эндхийн оршин суугчдад ийм талбай байтугай сагсны шийд байсан газрыг эргэн тойрны төрийн өмчит байгууллагууд авто машиныхаа зогсоол болгон ашиглаж, эцэстээ эндхийн оршин суугчид тун удахгүй байгалийн гэрэл үзэж чадахгүй болох нь.
Мөн энд 9 давхар барилга баригдвал гутлын 22-р байр болон тагнуулын 50 айлын байрууд байгалийн гэрэл үзэх боломжгүй болж энэ нь “Барилгын тухай хуулийн” 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу байгалийн гэрлтүүлгийг хязгаарлахгүй байх, 14-р зүйлийн 14.1.4-т заасны дагуу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг зүйл заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.
Энэ асуудал зөвхөн Гутлын 22-р байрны асуудал биш. Өөр олон дүүрэгт энэ мэт барилгын тухай хууль тогтоомжыг зөрчсөн, иргэдийн тав тухыг алдагдуулсан барилга олон. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж иргэд өөрсдийн тав тухтай амьдралын төлөө төр засагт шаардлага тавьж чаддаг болох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих