Нийтлэл 08 сарын 01, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Бүх зүйлийг бусдаас нэхэхгүй, ялархаж, гуниж гутрахгүй амьдрахыг хичээдэг

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн, Б.Номин-Эрдэнэ өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. 

 Юуны өмнө  "Сэтгэлийн хүүрнэл" бүлгэмийн шинэ гишүүнтэй танилцъя?

 Сайн байна уу. Намайг Баярсайханы Номин-Эрдэнэ гэдэг. Би Mongolia International University-г англи хэлний багш мэргэжлээр өнгөрсөн жил төгссөн. Англи хэлний багш мэргэжилтэй шинэхэн боловсон хүчин гэж хэлж болно.

 “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмд хэзээнээс элссэн бэ?

Сэтгэлийн хүүрнэл бvлгэмд 2018оны зургаадугаар сарын дундуур элссэн. Манай  бүлгэмийн ахлагч А. Балжиннямтай ярилцаснаар энэ бvлгэмд анх элсэж орсон.

 Сэтгэлийн хүүрнэл бүлгэмийн бичсэн нийтлэлүүд цахим орчинд хүмүүст нэлээд их хүрдэг шүү дээ. Өөрөө ихэвчлэн ямар чиглэлээр бичдэг вэ?

 Ямар нэгэн хэв маягт баригдах, хайрцаглагдах дургvй. Яг тухайн мөчид юу мэдэрч байна түүнээс шалтгаалж шүлэг, эсвэл үргэлжилсэн үгийн зохиол гэх мэт бичдэг.

Ном зохиол их уншдаг хүмүүс их содон сэтгэлгээтэй, үзэл бодол нь  өвөрмөц  байдаг?

 Миний амьдралын харах өнцөг гэвэл би юу харж байна юу мэдэрч байна юу миний дотроос хэлж зөвлөж байна би хvccэн зvйлдээ л итгэдэг. Миний амьдралын харах өнцөг гэвэл би юуг харж, мэдэрч байна, юу миний дотроос хэлж зөвлөж байна түүндээ итгэдэг. Энэ нь миний хийгээд Номин гэдэг бие хүний амьдралын туршид үзэж харсан, мэдэрсэн зүйлс дээр тулгуурлан бий болсон философи юм. Хэн нэгний хувьд миний зөв гэж бодсон зүйл буруу санагдаж буруу байж болно. Миний хувьд зөв гэж мэдэрсэн зүйл минь үнэн бол би итгэдэг. Бид үзэл бодлоо солилцож болно гэхдээ үзэл бодлоо хэн нэгэнд тулгах нь асар бүдүүлэг зүйл. Хэн ч чиний мэдэрсэн шиг зүйлийг тэр мэдрэмжийг яг чам шиг мэдрэхгvй учраас бид бусдад бодлоо эсвэл хүcлээ тулгах нь утгагvй санагддаг. Би итгэхийг хүccэн зүйлдээ л итгэдэг.

Залуу хүний хувьд эмзэглэж явдаг зүйл байдаг уу?

 Би залуу хvн, энэ улсын ирээдүй болсон нэгэн иргэн. Аль ч он цагт аль ч нийгэмд аль ч оронд асуудал эмзэглэх зүйлс олон. Гэхдээ би залуу байгаа учраас одоохондоо чин сэтгэлээсээ эмзэглээд сэтгэл дотроо шаналж явдаг зүйл гэвэл байхгүй. Мэдээж эргэн тойрон нийгмээс муу муухай зүйлүүд элдэв хэрэг төвгийг хангалттай харж мэдэрч байгаа ч би залуу хүн. Тиймдээ ч учиргүй бусдад зааж зөвлөөд тэр нь зөв энэ нь буруу гэж хэлмээргүй байна. Дуун дээр хүртэл гардаг шүү дээ залуу бөгөөд тэнэг байжээ гэж. Магадгvй энэ асуултанд би дор хаяж арван жилийн дараа хариулахад бэлэн гэж өөрийгөө бодож байна.

Хэрэв танд хэцүү бэрх зүйл тохиолдвол хэрхэн даван туулдаг вэ?

 Хvн болгоны амьдрал адил тэгш биш. Бидэнд бүгдэд асуудал аз оноо аль аль нь л тохиолддог. Амьдралд хэцүү зүйл тохиолдоход би илүү их бичдэг. Тухайн үед тулгамдсан асуудал хэцүү байдлын талаар өөрөө өөртэйгээ ярилцдаг. Дотоод Номин гэдэг хүнтэйгээ ярилцаж аль шийдвэр нь илүү миний хувьд зөв, нөгөө талаараа аль шийдвэр нь илүү бодитой байна гэх тал дээр тунгаан бодож дүгнэлт хийн даван гарахыг оролдож хичээдэг. Сэтгэл санаа тавгvй тогтворгүй үед дуртай аяаа сонсоод сэтгэлээ уудлан бичих нь миний хувьд амьдралаас авах сайхан мэдрэмжүүдийн нэг.

Сайхан амьдрал гэж таныхаар юу вэ?

 Хүний шунал хязгааргvй учраас хvccэн болгон байдаг амьдралыг би сайхан амьдрал гэж хэлж чадахгүй. Тухайн бие хүн амьдарч байгаадаа, амьдралын үнэ цэнийг мэдэрч байгааг л би сайхан амьдрал гэж хэлнэ. Ердөө л энгийн. Бүх зүйлийг хүcэхгvй, нэхэхгvй, хэн нэгэнд ялархаж гуниж гутрахгvй. Өөрийнхөө дур хүcэл юугаар амьдарч, зүгээр л амьдарч байгаадаа амьдралаас таашаал авдаг. Үүнийг л би сайхан амьдрал гэж нэрийднэ дээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon