Нийтлэл 08 сарын 06, 2018

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах шаардлага бий юу?

УИХ-ын зарим гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар холбогдох албан бичгийг хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа.  Хуульд зааснаар бол  Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж заасан байдаг. Харин энэ удаагийн ээлжид бус чуулган хуралдуулах шалтгаан нь Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналыг гаргаад байна.

Мөн авлигын эсрэг хуульд:

 Авлигатай тэмцэх газрын дарга өөрөө өргөдлөө өгсөн;

Эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

 Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

Ийм дөрвөн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө гэдгийг маш тодорхой заасан байдаг.

Мөн дээрх дөрвөн үндэслэлээс бусад тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийг хориглоно гэж заасан байдаг байна. Ийм учраас  энэ асуудлыг холбогдох хуулийн заалттай нь уялдуулах шаардлага үүсч буй юм.

Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд: "Хэрэв ээлжит бус чуулган зарлахад нөлөөлж буй асуудал хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж

 

“Хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийн өмнө, хэлэлцэх асуудлыг сайтар судалж, тодруулах шаардлагатай. УИХ-ын даргын Зөвлөл хоёр удаагийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хороогоор орсны дараа дахин ярилцах нь зүйтэй гэж ярилцсан. Ер нь ээлжит бус чуулганд тодорхой хугацаа шаардсан асуудал байхгүй. 

Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг улс төрөөс хараат бус байж, тогтвортой ажиллуулах, гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үүднээс зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх нь нэг байгууллагын биш, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой асуудал. 

Магадгүй, Улсын Их хурал хуульд үл нийцсэн байдлаар шийдвэр гаргавал цаашдаа хууль хяналтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангаж чадахгүй болох, ийм нөхцөл байдал руу орж болзошгүй байгаа юм. Хуульд нийцсэн тохиолдолд ээлжит бус чуулган зарлахад надад татгалзах зүйл алга байна” гэлээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon