Авлига нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад(SDGs) хүрэхэд саад болж байна
НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган салбар хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн-2030” хөтөлбөрийг баталсан. “Тогтвортой хөгжлийн-2030” хөтөлбөр нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байдаг. НҮБ-ын гишүүн 193 орон нь 2030 он гэхэд биелүүлсэн байх ёстой Тогтвортой хөгжлийн 17 зорилт нь хоорондоо харилцан хамааралтай, хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангагдаж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах даян дэлхийн уриалга юм. НҮБ-ын гишүүн 193 улсад Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангахад авлига хамгийн том саад учруулж байна. Дэлхийн хөгжлийн энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бид авлигтай тууштай тэмцэх ёстой.
Авлига нь эдийн засгийн өсөлтийг сааруулан, ядуурлыг нэмэгдүүлж, улс төр болон нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэдэг бөгөөд “Тогтвортой хөгжлийн-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд авлига нь ихээхэн хүндрэл учруулж байгааг НҮБ-аас онцолсон.
Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилтод энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг нэвтрүүлж байгаа нь авлигал, хээл хахууль, татвараас зайлсхийх, хууль бусаар урсдаг мөнгөний урсгалыг хөгжиж буй орнуудад жил бүр 1.26 их наяд доллар гэж үнэлдэг.
Тогтвортой хөгжлийн зорилтын 16.5-д авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгахыг уриалсан байдаг ч авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Авлига, хээл хахууль нь эрүүл мэнд, боловсрол, жендэрийн тэгш байдал, цаг уурын үйл ажиллагаа, эх газрын эко систем, ус, эрүүл ахуй болон бусад зорилтод хүрэх хүчин чармайлтыг доройтуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд бүхэлдээ авлигатай тэмцэх хүчин чармайлтыг тусгах хэрэгтэй гэдгийг харуулж байна.
SDGs-ийн хүрээнд авлигатай яаж илүү хүчин чармайлттай тэмцэх вэ?
1. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бүхэлдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаа явуулах
Төрийн үйлчилгээг хүртэх боломжийг иргэдэд олгох нь “Тогтвортой хөгжлийн-2030” хөтөлбөрийн гол цөм нь буюу хүний үндсэн эрхээ эдлэхтэй холбоотой асуудал юм.
Энэ нь төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдэд нөлөөлдөг авлигын хэлбэр бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх хүчин чармайлтыг дэмжихэд авлигатай тэмцдэг иргэний нийгмийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэдэг.
Иргэний нийгмийн байгууллагууд:
- Засгийн газрын төлөвлөлт, тэргүүлэх чиглэлийг дэмжих
- Улс орны хөгжлийн стратегид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд оруулахыг дэмжих
- Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төсөвт нөөцийг хуваарилахын тулд лоббидох
- Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх явц дахь авлигын үр нөлөөг хянах
Иргэний нийгэм нь төрийн үйлчилгээг шударгаар явуулахад илүү их үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа, Тогтвортой хөгжлийн зорилтууд нь эрүүл мэнд, боловсрол, ус зэрэг томоохон хэмжээний үндсэн үйлчилгээг хамардаг бол иргэний нийгэм нь төрийн үйлчилгээний янз бүрийн түвшинд авлигад өртөх алдагдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
(1-р зургийг үз).
Зураг 1: Эрүүл мэндийн салбарын авлигын эрсдлийн жишээ
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжихийн тулд Авлигатай тэмцэх, үйлчилгээ хүргэх сэдэвчилсэн гарын авлагыг боловсруулсан нь эрүүл мэнд, боловсрол, усан хангамжид тулгарч буй авлигын гол сорилтуудын талаар тоймлон харуулсан.
2. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд үндэсний түвшний засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, түүнд хамруулах, дэмжих
Ирэх жилүүдэд улс орнууд НҮБ-ын өндөр түвшний улс төрийн форумд сайн дурын үндсэн дээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний хөгжлийн явцын талаар мэдээлж, мөн 16 дахт зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тайлагнах болно.
Хэдийгээр Тогтвортой хөгжлийн зорилт тус бүрт дэлхийн хэмжээнд зорилтот түвшин тогтоогдсон ч улс орнуул өөрсдийн нөхцөл байдалд тохируулан нэмэлт үзүүлэлтүүдийг боловсруулж, тэдгээрийг үндэсний төлөвлөлтийн үйл явц, бодлогод тусгахыг дэмжиж байна. Иргэний нийгмийн байгууллагууд нь үндэсний болон орон нутгийн түвшинд авлигын индикаторуудыг сонгон шалгаруулах, хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Транспэрэнси Интернэшнл байгууллага нь иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд иргэний нийгмийн бүлгүүдэд өөр өөр шалгуур үзүүлэлтүүдтэй хэрхэн ажиллах талаар удирдамжаар хангадаг.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд авлигын эсрэг нөлөөлөл, үр дүнг хоёуланг нь харуулах боломжтой прокси, мэдээллийн эх сурвалжтай хэрхэн ажиллах талаар удирдамжийг боловсруулсан. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээн дэх авлигатай тэмцэх үйл явц юм.
3. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд авлигатай тэмцэх үйл явцыг хянах
Улс орнуудын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 17 зорилтын ахиц дэвшилд хяналт-шинжилгээ хийхэд тэргүүлэх үүргийг хүлээж байгаа ч энэхүү үйл явцыг бүхэлд нь хамруулах шаардлагатай.
(Иргэний нийгмийн байгууллагуудыг үндэсний түвшинд мониторинг хийхэд оролцохыг уриалж байна.) Иргэний нийгэм нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, ахиц дэвшлийг хэмжих олон арга замууд байдаг. Тэд чадна:
- Албан ёсны мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар дамжуулан албан ёсны Засгийн газрын сайн дурын Үндэсний сэтгүүл- Voluntary National Reviews (VNR)-д хандивлах
- Албан ёсны тайлан бүрийн талаар саналаа хэлэх (VNR)
- Засгийн газраас албан ёсоор сонгогдоогүй байж болох тухайн улсын авлигын үзүүлэлтүүдийг боловсруулж хянах
- Үүний зэрэгцээ дүн шинжилгээ хийж, ИНБ-ын сүүдрийн тайлангуудыг гаргаж, засгийн газруудын дэвшүүлсэн үйл явдлын тухай түүхийг тодруулж, нэмэлт мэдээлэл өгдөг
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Транспэрэнси Интернэшнл байгууллагаас Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд авлигын эсрэг гарсан ахиц дэвшлийг үнэлэх аргачлалыг боловсруулсан. Аргачлал нь Латин Америкт долоон бүлгээр туршиж, дараа нь Транспэрэнси Интернэшнлийн бүх салбар хөдөлгөөнд шилжсэн. Тогтвортой хөгжлийн талаархи НҮБ-ын 2017 оны нэгдсэн хуралд нийтлэг аргачлалыг ашиглан дэлхий даяар нийт 12 бүлгээс авлигын эсрэг гарсан ахиц дэвшил бүрийг (эсвэл үүнээс дутуу) мэдээлж байна. Үүнд, Аргентин, Афганистан, Бразил, Чили, Коста Рика, Эл Сальвадор, Гондурас, Йордан, Мальдив, Нигери, Португаль, Перу зэрэг улсууд багтдаг. Латин Америкийн үр дүнг бүс нутгийн тайланд танилцуулсан.
Транспэрэнси Интернэшнл-Бангладеш нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд засаглал, авлигын эсрэг зорилтуудыг судалж, товч танилцуулгыг хийсэн.
Хамгийн сүүлийн сүүдрийн тайлан Афганистан дээр байна. Үр дүн ба тайлангийн дэлгэрэнгүйг доорх блогоос уншина уу.
https://voices.transparency.org/if-sdgs-are-to-truly-achieve-in-afghanistan-ff2d8df283c7
Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс Транспэрэнси Интернэшнл байгууллагын арав гаруй бүлгийг Тогтвортой хөгжлийн зорилт 16-ын биелэлтэд хүрэхэд засгийн газрын ахиц дэвшил гаргах бие даасан үнэлгээ өгөх зэрэгтэй зэрэгцүүлэн тайлагнах болно.
Эх сурвалж: www.transparency.org
Сэтгэгдэл бичих