Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр өнгөрсөн Баасан гарагт гаргасан байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Тиймээс энэ хуулийн дагуу тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль хөлсний хэмжээ бага нэмэгдэнэ.
Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай учраас ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох гэж байгаа билээ. Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр ярилцаж байна. Нэгдсэн үр дүн гарж чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина"
Сэтгэгдэл бичих