trends.mn улстөрийн философич Франсис Фүкүямагийн "Against Identity Politics" нэртэйгээр The Foreign Affairs сэтгүүлд нийтлэгдсэн өнөөгийн дэлхийн улстөр, цаашдын чиг хандлагыг том зургаар нь тоймлосон нийтлэлийг орчуулан хүргэж байгаа билээ. Чиний ялгамж буюу identity хэрхэн тоглоомын гол дүр болсон тухай хоёрдугаар хэсэг.
Нэгдүгээр хэсэг: энд
Чиний ялгамж буюу identity тоглоомын гол дүр болсон нь
1960-аад оноос дэлхий дахинд ардчилсан орнуудад нэн хүчирхэг шинэ нийгмийн хөдөлгөөнүүд газар авлаа. АНУ-д иргэний нийгмийн активистууд Тусгаар Тогтнолын тунхаг болон Иргэний Дайны дараа АНУ-ын Үндсэн хуульд тусгагдсан эрх тэгш байдлыг хангах шаардлага тавьж эхэлжээ. Төд удалгүй хөдөлмөрийн зах зээл рүү эмэгтэйчүүд массаараа нэгдсэнээс үүдэлтэй эмэгтэйчүүдэд эрх тэгш хандлага нэхсэн феминист хөдөлгөөн араас нь нэмэгдэв. Эндээс нийгмийн хувьсгал гэр бүл ба хүйсийн үүрэг ролийн талаарх уламжлалт хэм хэмжээ эвдэгдэж, хүрээлэн буй орчны төлөөх хөдөлгөөнүүд байгальд хандах хандлагад өөрчлөлт авчирчээ. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уугуул Америкчууд, цагаачид, ижил хүйстнүүд, дээр нь трансжендерүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнүүд залгаж авлаа. Гэвч эдгээр нийгмийн бүлгүүдэд илүү боломж, илүү хамгаалалт өгөхийн төлөө хуулийн өөрчлөлт хийгээд ч зан үйл, ур чадвар, амжилт, баялаг, уламжлал, зан заншлын хувьд тэс өмнөө эдгээр бүлгүүдийн дундах ялгаа оршсон хэвээр. Хэтий үзэл, үл хүлцэл хувь хүмүүсийг хагалсан хэвээр, цөөнхийн хувьд ялгаварлалын дарамт, буруу ойлголт, үл хүндлэл, үл үзэгдэх ачаа үүрэх хэрэгцээ нэгмөр арилсангүй.
Ийм нөхцөл байдал нийгмийн гадна хэсэг рүү шахагдсан бүлгүүдэд хоёр сонголт үлдээжээ.
Нэг нь бусад том нийгмийн бүлгийн гишүүдтэй адил эрх тэгш хандлага нийгмээс нэхэх. Нөгөө нь өөрийн онцлог шинж чанарыг улам тод тодруун тунхаглаж, нийгмийн үндсэн гол бүлгүүдээс ялгаатай ялгамж, identity-дээ хүндэтгэл нэхэх. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сүүлийн хандлага нь давамгайлж ирээд байна. Иргэний нийгмийн анхдагч хөдөлгөөнүүд, Мартин Лютер Кинг Америкийн нийгмээс хар арьстнуудад бусад цагаан арьст хүмүүстэй эн тэнцүү хандахыг шаарддаг байлаа. Гэхдээ 1960-аад оны сүүл үе гэхэд Хар Пантерс, Исламийн үндэстэн зэрэг бүлгүүд үүсч, жишээ нь хар арьстнууд өөрсдийн уламжлал ба сэтгэлгээ, хэн гэдгээрээ бахархах ёстой болохоос олонхийн хүслийн дагуу өөрсдөөсөө татгалзах албагүй гэх үзэл гаргаж ирсэн юм. Тэдний үзэж байгаагаар хар арьстнуудын дотоод мөн чанар нь цагаан хүмүүсээс ондоо ба цагаан арьстнууд давамгайлсан дайсагнуур нийгэмд өссөн дахин давтагдашгүй туршлага нь түүнийг хэлбэршүүлж байдаг аж.
Тэр нь хүчирхийлэл, арьс өнгөний үзэл, доромжлол зэрэг гашуун туршлагуудаас бүтэх ба тийм юм үзээгүй өөр нөхцөл байдалд өссөн хүмүүст үл ойлгогдох ертөнц юм.
“Мултикультуризм гэдэг нь өөр хоорондоо ялгаатай туршлага туулсан жижиг бүлгүүдэд хуваагдсан нийгмийн баримжаа юм.”
Эдгээр өнцөг эхлээд цагдаагийн хүчирхийлэлд өртсөн хувь хүмүүст шударга ёс нэхэж эхэлсэн ч яваандаа хар арьст Америкчуудын өдөр тутмын амьдрал ба оршихуйн тухай илүү ойлголт өгөх зорилготой болж өргөжсөн “Хар амьдрал ч үнэ цэнэтэй” хөдөлгөөнд тусгалаа олоод байна. Ta-Nehisi Coates зэрэг зохиолчид өнөөгийн цагдаа нарын хар арьстнуудын эсрэг хүчирхийллийг Африкын Америкчуудын эсрэг боолчлол, харгислалын урт удаан хугацааны, эртний түүхээс улбаатай гэж үздэг. Тэдний үзэж буйгаар түүх өөрөө хар ба цагаан арьстнууд хоорондын ойлголцохын эцэсгүй гүн ангалын шалтгаан аж.
Феминистүүдийн хувьд ч төстэй хэв маяг ажиглаж болно. Эхлээд эмэгтэйчүүдийн хувьд ажил эрхлэлт, боловсрол, шүүх зэрэг талбарт эн тэнцүү хандлага шаардаж эхэлсэн байдаг. Гэхдээ эхнээсээ феминистүүд эмэгтэйчүүдийн ухамсар ба амьдралын туршлага эрчүүдийнхээс ялгаатайг, хөдөлгөөний зорилго хүүхнүүд эрчүүд шиг авирлаж, эрчүүд шиг бодохын төлөө байх ёсгүйг онцолж ирсэн билээ.
Бусад хөдөлгөөнүүд ч тэдний тэмцлийн хувьд амьдралын туршлага хэр чухал болохыг төд удалгүй нээж мэдэв. Шахагдсан бүлгүүд зөвхөн хууль ба бусад инстүүцээс ижил тэнцүү эрх шаардаад зогсохгүй нийгмээс тэднийг тусгаарлаж буй өвөрмөц ялгааг үнэлж, хүндлэхийг шаардах болж иржээ. “Мултикультуризм” буюу олон ургалч соёлын тухай изм анхандаа нийгэм хоорондын ялгааг заах төдий байсан бол тус бүрдээ ялгаатай, тус бүрдээ өөр өөр амьдралын туршлагатай, өнгөрсөн цагт дутуу үнэлэгдсэн эс бол бүр үл үзэгдэж асан бүлгүүдийг эн тэнцүү авч үзэх тухай улстөрийн хөтөлбөр болж хувирчээ. Энэ төрлийн мултикультуризм нь эхэндээ Францаар ярьдаг Канадууд, Муслимын шашинт цагаачид, Африкын Америкууд зэрэг соёлын том хүрээг заадаг байлаа. Сүүлдээ энэ нь бүр жижгэрч, төрөл төрөл янз бүрийн өөр ялгаварлал, өөр туршлага, хүйс, арьс өнгө зэрэг өөр бусдын гутлаар туулж үзэх боломжгүй амьдралуудыг заан нэрлэх болов.
Ингээд зүүний баримжаатай намууд далайцтай эдийн засаг, нийгмийн өөрчлөлт авчрах бодлого явуулахад хэцүү болж ирэх тусам мултикультуризмд улам нээлттэй хандах болжээ. 1980-аад он гэхэд угаасаа хөгжсөн орны прогрессивүүд оршихуйн хямралд ороод байлаа. Хэт зүүнийхнийг зууны эхний хагаст Марксын хувьсгалт үзэл, огцом тэгшитгэх үзэл хандлага тодорхойлдог байв. Социал демократууд харин либерал ардчилсан үзлийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хүмүүст нийгмийн хамгаалал өгч чадах халамжийн нийгмийг баримжаа болгож байв.
Ямартай ч Марксистууд ба социал демократууд аль аль нь баялгийг дахин хуваарилж, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох байдлаар төрийн хүчийг ашиглан эрх тэгш байдлыг нэмэгдүүлж болно гэж найдаж байв.
Хорьдугаар зуун төгсгөлдөө ойртохын хэрээр энэ стратегийн хязгаар ерөнхийдөө харагдаж ирсэн билээ. Марксистууд Хятад ба ЗХУ-ын коммунист нийгмүүдэд шог гараа мэт дарангуйлал, диктатуршип тогтсоныг хүлээн зөвшөөрөөс өөр аргагүй болсон. Түүний зэрэгцээ үйлдвэржсэн ардчилсан орнуудын ажилчин анги улам хөрөнгөжиж, дунд ангитайгаа нэгдэж ирсэн. Хувийн өмчийг халах коммунист хувьсгал зорилгоо үл гүйцэлдүүлэв.
Социал демократуудын хувьд тэдний зурагладаг цаг ямагт томорч байдаг халамжийн улс гээч нь төсвийн хязгаарлалтад тулна гэдэг нь нүргээнт 1970-аад онд улам бүр тодорхой болж ирсэн юм. Засгийн газрууд мөнгө хэвлэж, инфляци, санхүүгийн хямрал дуудах боллоо. Дахин хуваарилах хөтөлбөрүүд хөдөлмөр, хадгаламж, бизнес эрхлэх зэргээр идэвхитэй амьдрах сэдлийг бууруулж, энэ нь нийт эдийн засгийн бялууг багасгахад хүргэлээ. АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсоны "Гайхамшигт Нийгэм" зэрэг амбицтай улстөрийн хөтөлбөр, хичээл зүтгэлээс үл хамааран тэгш бус байдал улам бүр гүнзгийрч ирэв. Хятад 1978 оноос зах зээлийн эдийн засгийн замыг сонгож, 1991 онд ЗХУ задарснаар Марксистууд байр сууриа алдаж, социал демократуудын хувьд капитализмтай арга эвээ олохоос өөр аргагүйд хүрсэн юм.
Ингээд хорьдугаар зууны сүүлийн арван жилүүдэд зүүний баримжаатай намуудын өргөн цар хүрээтэй сошиоэкономик өөрчлөлт авчрах реформ хийх амбицыг бусдын шинж чанар буюу identity, түүнээс үүдэлтэй мултикултуризм дээр тоглох тоглолт орложээ. Тэднийг isothymia буюу эрх тэгш байдлын төлөөх үзэл санаа тодорхойлдог хэвээр авч ажилчин анги төвтэй байсан бодлого нь улам бүр тойргоо тэлсээр буй нийгмээс шахагдсан цөөнхүүдэд төвлөрөх болоод байна. Активистууд хуучны гол дүр байсан ажилчин анги, үйлдвэрчний эвлэлүүдийг цагаачид, бага ястнууд зэрэг жижиг бүлгүүдэд хайнга ханддаг харин ч давуу эрхтэй бүлэг гэж харах болж. Тэд хүн нэг бүрийн эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд гэхээсээ төрөл зүйл нь улам бүр өсөн нэмэгдсээр буй тухайн нэг бүлгийн эрхийг тэлэхийн төлөө тэмцэх болжээ. Ингээд явцын дунд ажилчин анги хэмээх хуучны гол дүр ард орхигдоод байна.
(Үргэлжлэл бий).
Тэд хүн нэг бүрийн эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд гэхээсээ төрөл зүйл нь улам бүр өсөн нэмэгдсээр буй тухайн нэг бүлгийн эрхийг тэлэхийн төлөө тэмцэх болжээ.
...ЦАГ ЯМАГТ ТОМОРЧ байдаг ХАЛАМЖИЙН УЛС гээч нь төсвийн хязгаарлалтад тулна гэдэг нь нүргээнт 1970-аад онд улам бүр тодорхой болж ирсэн юм. Засгийн газрууд МӨНГӨ ХЭВЭЛЖ, инфляци, санхүүгийн ХЯМРАЛ ДУУДАХ боллоо. ДАХИН ХУВААРИЛАХ ХӨТӨЛБӨРҮҮД хөдөлмөр, хадгаламж, бизнес эрхлэх зэргээр ИДЭВХИТЭЙ АМЬДРАХ СЭДЛИЙГ БУУРУУЛЖ, энэ нь нийт эдийн засгийн бялууг багасгахад хүргэлээ...
Эдийн засгийн хямрал нь аливаа нөөцийг гэхээсээ өөрийн статус, ялгамж чанараа алдсанаас үүдсэн бухимдалд хөтөлдөг. Их ажиллаж байгаа бол энэ нь эрхэм чанар, статус болж хувирах ёстой юм. Гэтэл олон цагаан арьст Америкчуудын хувьд эрхэм чанар нь мартагдаж, засгийн газар нь дүрмийн дагуу тоглох хүсэлгүй хүмүүсийг дэндүү их харж үзэх болж.
Ихэнх эдийн засагчид хүн гэдэг амьтан материаллаг эд баялгийн төлөөх хүсэл шуналаар цэнэглэгддэг гэж үздэг. Энэ үзэл хандлага барууны улстөрийн сэтгэлгээ ба бусад орчин үеийн олон нийгмийн шинжлэх ухааны суурийг бүрдүүлдэг билээ. Гэхдээ ийм үзэл сонгодог философичдын цагаас л маш чухлыг нь хүлээн зөвшөөрч ирсэн нэг хүчин зүйлийг орхигдуулдаг нь эрхэм чанарын төлөөх зөн мэдрэмж юм. Сократ тийм зөн мэдрэмж нь тооцоолоон бодох ба хүсэл шуналаар тайлбарлагдахгүй хүний сүнсний гуравдагч хэсгийг бүтээдэг гэж үздэг байлаа. Плато Репаблик зохиолдоо энэ хэсгийг “thymos” буюу англиар орчуулбал spirit оюун, сүнс гэж нэрлэсэн байдаг.
Энэ зам цаашид төрт улсын доройтол, бүр эцсийн дүндээ дампуурал сүйрэлд л хөтөлнө. Хэрвээ либерал ардчилсан нийгмүүд хүний эрхэм чанарын талаар илүү универсал нийтлэг ойлголцлын төлөө ажиллаж чадахгүй бол өөрсдийгөө болоод дэлхийг улам бүр гүнзгий зөрчилд татан оруулах буй заа.
Энэ зам цаашид төрт улсын доройтол, бүр эцсийн дүндээ дампуурал сүйрэлд л хөтөлнө. Хэрвээ либерал ардчилсан нийгмүүд хүний эрхэм чанарын талаар илүү универсал нийтлэг ойлголцлын төлөө ажиллаж чадахгүй бол өөрсдийгөө болоод дэлхийг улам бүр гүнзгий зөрчилд татан оруулах буй заа.
Ардчилсан нийгмүүд хэзээ хэзээнээс ч нарийн хэсэглэсэн ондоошил, сегмэнтүүдэд хуваагдаж, энэ нь эсрэгээрээ нэг нийтлэг нийгмийн хувьд нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэх боломжид эрсдэл бий болгоно.
Urgeljleliig ni nen yaaraltai tavihtii