Нийтлэл 09 сарын 03, 2018

Өнөөдрийн байдлаар нийслэлд 12 сургууль ажил хаясан

МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаяжээ.

Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна.

Ажил хаялт зарласан 12 сургууль:

Баянгол дүүрэг

93 дугаар сургууль

"Эрдмийн өргөө" цогцолбор

Баянзүрх дүүрэг

79 дүгээр сургууль

84 дүгээр сургууль

97 дугаар сургууль

102 дугаар сургууль

120 дугаар сургууль

"Амгалан" цогцолбор

Хан-Уул дүүрэг

26 дугаар сургууль

34 дүгээр сургууль

41 дүгээр сургууль

118 дугаар сургууль,

 

Сэтгэгдэл бичих

arrow icon